“The Hockey Writers” порталаас Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн түүхэн дэх шилдэг 50 орос хоккейчны жагсаалтыг гаргажээ.
Эхний байрт “Детройт” багийн бүрэлдэхүүнд гурван удаа (1997, 1998, 2002) Стэнлийн цом хүртсэн Сергей Фёдоров орсон байна. Сергей орос хоккейчдоос хамгийн анх 1000 онооны босго давсан тамирчин юм.
Түүний дараа “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч Александр Овечкин орлоо. Овечкин 2018 оны Стэнлийн цомын эзэн, Үндэсний хоккейн лигийн Бүх цаг үеийн шилдэг 10 мэргэн буучийн нэг.
2000 оны Стэнлийн цомд түрүүлсэн “Нью Жерси” багийн довтлогч Александр Могильный гуравт бичигджээ.
Шилдэг 10-т Павел Буре, Павел Дацюк, Сергей Зубов, Евгений Малкин, Игорь Ларионов, Илья Ковальчук, Сергей Гончар нар багтсан байна.
Бүтэн жагсаалттай энд танилцана уу.
Сэтгэгдэл ( 0 )