Энэ сарын 9-нд ОХУ Аугаа их Эх орны дайны Ялалтын түүхт 75 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.
Энэхүү баярыг тохиолдуулан, олимпын 28 алтан медалийн эзэн, спортын 15 төрлийн алдартнууд ард түмэндээ Александр Твардовскийн “Я убит подо Ржевом” шүлгийг уншиж, баярын мэнд хүргэсэн байна.
Сонгомол барилдааны олимпын гурван удаагийн аварга Александр Карелин
ОХУ-ын СБХ-ны тэргүүн, олимпын аварга Михаил Мамиашвили
Олимпын гурван удаагийн аварга Бувайсар Сайтиев
Олимпын хошой аварга Арсен Фазаев, Роман Власов
Олимпын аварга Павел Пинигин, Камандар Маджидов, Мурат Карданов, Вартерес Самургашев, Абдулрашид Садулаев
Олимпын медальт Арсен Жулфалакян
Дэлхийн хошой аварга Заурбек Сидаков
Олимпын таван удаагийн аварга Наталья Ищенко (уран сайхны сэлэлт)
Олимпын гурван удаагийн аварга Елена Вяльбе (цана)
Олимпын хошой аварга Светлана Хоркина (спортын гимнастик)
Олимпын аварга Арсен Галстян (жүдо), Оксана Чусовитина (спортын гимнастик)
Олимпын медальт Илона Корстин (сагсан бөмбөг), Алексей Морозов (хоккей), Иван Штыль (завь), Денис Дмитриев (дугуй), Никита Трегубов (скелетон)
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Александра Солдатова (уран сайхны гимнастик)
Дэлхийн хошой аварга Роман Репилов (чарга)
Дэлхийн аварга Вячеслав Красильников (элсний волейбол) нар оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )