Деннис Кит Родман 1961 оны тавдугаар сарын 13-нд Нью-Жерси мужийн Трентон хотод төржээ.
Родман замналынхаа турш Детройт, Сан-Антонио, Чикаго, Лейкерс, Даллас гэсэн таван багт тоглож, таван удаа (1989, 1990, 1996, 1997, 1998) лигийн аварга болсон. Түүнийг NBA-гийн түүхэн дэх хамгийн шилдэг самбараас бөмбөг авагч гэж тооцдог. 2011 онд сагсан бөмбөгийн Алдрын танхимд заларсан.
Ингээд түүний амьдралын дүрмийг танилцуулъя.
Миний амьдрал цирк. Би жилд 365 хоног солиордог. Би юуг ч төлөвлөдөггүй, чөтгөр шулам ч намайг дараа юу хийхийг мэддэггүй.
Элвис үхсэн гэх юм. Үнэндээ та яг одоо түүнийг харж байна. Элвис үхээгүй, зүгээр л арьсныхаа өнгийг өөрчилсөн юм.
Багадаа би сурагчдын автобусанд сууж ч чаддаггүй ичимхий хүү байлаа.
Хөгийн ядуу хороололд үгээгүй хоосон амьдарч байхад толгойд чинь амьд үлдэх гэсэн бодол л орж ирдэг.
Би амьдралдаа мянгаад бүсгүйтэй унтсан байх, тэднээс тав нь л таалагдсан.
Би сагсан бөмбөгийг урлаг болгон өөрчилсөн.
Намайг хорхой гэж хочилдог ч үнэндээ би хамелоен.
Би насаараа аавгүй амьдарсан. Харин одоо миний эцэг надтай уулзах гэж оролдоод л. Хэрэв би түүнтэй уулзвал жирийн фэнтэй уулзаж байгаа мэт гарын үсэг өгөөд л баяртай гэнэ.
Намайг хайрлаж, үзэн ядаж болно. Надад ёстой ямар ч хамаа байхгүй дээ.
Хүсвэл би өдөр болгон 20 оноо авч чадна. Гэхдээ миний зорилго өөр.
Би талбай дээр нүд рүүгээ чичүүлж, хамраа няцлуулж, хамаг биеэ хөх няц болгуулахын төлөө гардаг. Тоглолт дунд өвдөлт мэдрэх нь кайф юм.
Надаас өөр бөмбөгний араас дараалан дөрөв үсэрч чаддаг тамирчин байхгүй.
Над шиг амьдарсан хүмүүс залуудаа нас бардаг гэнэ лээ.
Би галзуу биш, би эрх чөлөөтэй.
Намайг охид огт тоодоггүй байлаа. Би 20 нас хүртлээ үерхэж ч үзээгүй.
Би толинд хардаггүй. Учир нь миний царай эрэмдэг.
Би эрх чөлөөтэй, хүчтэй эмэгтэйд дуртай. Би хүнийг захирахыг хүсдэг ч заримдаа бас дарлагдах нь таалагддаг.
Миний амьдралд Фил Жексон, Чак Дэйли гэсэн хоёр агуу дасгалжуулагч байсан. Би тэр хоёроос өөр хүний үгийг сонсдоггүй.
НБА лигийн 50 хувь нь секс, үлдсэн нь мөнгө.
Сэтгэгдэл ( 1 )
АДГУУС УУ