Ц.Элбэгдоржийн сонгуулийн сценарийг задлах нь: Дугаар №1

А.Алиман | Zindaa.mn
2020 оны 05 сарын 17

Өчигдөр орой намууд нэр дэвшигчдээ зарлалаа. Ардчилсан намын арай дэндсэн мөнгөний улстөр олон нийтийн шүүмж их дагууллаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сонгуулиас 48 цагийн өмнө "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан тухай мэдэгдэл хийж, Ардчилсан нам үнэмлэхгүй ялагдсан нь 2016 оны сонгуулиар түүх болж үлдсэн. Гэтэл энэ удаагийн сонгуулиар ч 49 хувийн гол дүрүүдээ фронт руу түлхэв.

Сүхбаатар дүүрэгт Лу.Гантөмөрийн оронд "Блүүмбэрг" телевизийн захирал Э.Долгион, "Эрдэнэт"-д Т.Бадамжунай, Б.Хурц нарын гар хөлийн улстөрч гэгдэх О.Баасанхүү, Хөвсгөл аймагт “халзан” Да.Ганболд, Өвөрхангай аймагт 49 хувийн худалдан авалтын пи-ар хариуцаж байсан Б.Хурцын “хуурай дүү”, хуульч О.Алтангэрэл зэрэг сүлжээний улстөрчид мандатаа авчээ.

Олны анхаарал чухам эдгээр дүрд төвлөрч, Ардчилсан намыг 49 хувийнхны талын нам боллоо гэж шүүмжилж байна. Гэхдээ Ц.Элбэгдорж яг ингэж Ардчилсан нам дээр бүх анхаарлыг татах нүүдэл нүүж байгааг анзаарч, мөр хоорондохыг уншихгүй бол далаараа тавиулна. Монголчууд аливааг хялбаршуулж, манай танай талд хуваадаг.

Ц.Элбэгдорж нарын удирддаг МАНАН ба У.Хүрэлсүх тэргүүтэй тэдний эсрэг тал гэсэн хялбар зөрчил дээр сүүлийн гурван жилийн аливаа улс төр шийдэгдэж ирсэн. Нийгмийн энэ том хагарал дээр энэ жилийн сонгуулиар дүүжлүүрт өлгөх нэг дайсан бэлдэж өгч буй нь С.Эрдэнэ даргатай “Худалдаа хөгжлийн банкны салбар нам”. Ардчилсан нам муухай, Ардчилсан намд 49-ийн болоод бусад МАНАН-гийн дайснууд очиж байна. Ардчилсан намыг ялагдуулъя! Ингээд МАНАН-гийн эсрэг хамаг стрессийг нэг намд нааж унагаад авахад арын суманд зай чөлөө гарах юм.

Тэр нь "Зөв хүн-Электорат эвсэл" болон бие даагчид. "Зөв хүн-Электорат"-ын хувьд Баабар, Э.Бат-Үүл зэрэг мөн л Ц.Элбэгдоржийн улс төр, 49 хувийн худалдан авалтын үзэл санаа хариуцсан нөхдөөс хөдөлгөөн хэлбэрээр үүссэн.

Эдэнтэй нэгдсэн ХҮН нам гэхэд ТУЗ-ийн дарга Т.Доржханд нь Б.Хурцтай худ ураг шахуу ойр гэгддэг.

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалын баг байсан МУИС-ийн багш Б.Отгонтөгс У.Хүрэлсүхийн Засгийн газрын эсрэг кампэин хийж байгаад ХҮН намд элссэн. Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх байсан Д.Сайнбаярын тэргүүлсэн “Уухай” хөдөлгөөн "Электорат" хөдөлгөөнтэй яваандаа нэгдэж, улмаар "Зөв хүн-Электорат" эвсэл болж хувирсан. Түүнчлэн Ц.Элбэгдоржийн хуульч гэгдэх Ц.Эрхэмбаатар Хан-Уул дүүрэгт бие дааж буй. Мөн экс спикер М.Энхболдын зөвлөх, хуульч Б.Гүнбилэг, мөн экс спикерийн тамгын газрын дарга Ц.Цолмон нар ч бие дааж буй.

Энэ бүхнээс харахад манай улс төрийн хамгийн уран шатарчдын нэг болох Ц.Элбэгдорж зүгээр нэг хөл хорионд суугаагүй нь тодорхой. Тэр цөмд нь Ардчилсан нам, түүний ард "Зөв хүн-Электорат" эвсэл, улмаар бие даагчид гэсэн гурван давхар фронт бэлдэж, энэ сонгуульд орж байна. Сценар ёсоор бол хамгийн гол цөм болох Ардчилсан нам руу олон нийтийн улс төрийн бухимдал шингэх ёстой.

Эрх барьж буй Ардын намын хувьд уламжлал ёсоор АН-ын сөрөг пиард бүх анхаарал, эх үүсвэрээ зарцуулна. Ингээд ард үлдсэн хоёр фронтоос арга ядахад хамтарсан засаг байгуулах хэмжээнд парламентын суудал авах ёстой. Орчин үеийн улс төр, бизнес эдийн засгийн системүүдийг гардан хийж, хийхдээ өөрсдөө өрмийг нь хамсан Ц.Элбэгдорж, Н.Золжаргал, С.Баярцогт нарын халаасанд тийм юм хийх хэмжээний техникийн боловсролтой, цагаан захтай залуусын арми, тэднийг нэг удаагийн сонгуульд санхүүжүүлэхэд хангалттай санхүүгийн эх үүсвэр бий.

МАНАН-тай хийх У.Хүрэлсүхийн тэмцэл Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гэх мэт өмнөх үеийн тодорхой дүрүүд дээр олон нийтийн дэмжлэгийг авдаг. Харин тэдний өвдөг дороос өндийсөн шинэ залуу дүрүүдтэй хийх тэмцэл амаргүй байх болно. Учир нь залуу үе, шинэ дүр төрх, боловсролтой залуусыг төрд хүсч буй олон нийтийн хувьд ийм уран нүүдэлтэй улс төрийг давж уншиж дайсан нөхрөө ялгах амаргүй.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиуд шиг АН ба МАН гэсэн хоёр эрх барих намын өрсөлдөөн гэсэн энгийн хэлбэрээс илүү гүнзгий зөрчил бүхий сонгууль болох төлөвтэй байна.

Өнгөрсөн 30 жилд Монголын улс төр, эдийн засагт уул уурхай, банк санхүү, нам дамнасан бүлэглэл бодитой үүсч бий болсон. Асар их мөнгө санхүү, техник мэдлэгийн нөөцтэй энэ бүлэглэл нэг Засгийн өнгөнд бууж өгч, багаа тараахгүй нь мэдээжийн асуудал.

Түүнчлэн ганцхан нам буюу Ардчилсан намд, тэр тусмаа олон нийтийн рейтинг нь сөрөг хүчний түүхэнд байгаагүй хэмжээнд унасан намд бүх бооцоогоо тавихгүй нь бас мэдээжийн асуудал. Олон нам, олон хэлбэрт дүрс хувирсан бүлэглэлийн системийг ялгаж таних амаргүй даалгавар сонгогчдод очно. Тэр даалгавраа хийхэд тусалж чадах эсэх нь У.Хүрэлсүх даргатай МАН парламентад хэдэн суудал авахыг шийдэх болно.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рт (66.181.186.132) 2020 оны 05 сарын 20

Сайхан бурцгаах юм даа , ядаж хүүгээ хийдэггүй юм уу ?

0  |  0
Su ah(202.179.25.193) 2020 оны 05 сарын 18

Гуйвж дайвахгүй шүү. МАНАН г устгадгаараа устганаа.

1  |  0
Зочин(202.21.126.30) 2020 оны 05 сарын 18

Энэ ч үнэн байх шүү.

1  |  0
Иргэн(122.201.22.100) 2020 оны 05 сарын 18

Еер бичигдээгуй хамаатангууд бие даагч нар нилээн л байна даа

3  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 05 сарын 18

amy ny tasarch baij xoldox yum baunaa xuzuugyi atigar\n\nzochin

1  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 05 сарын 18

amy ny tasarch baij xoldox yum baunaa xuzuugyi atigar\n\nzochin

2  |  0
Rt (66.181.186.132) 2020 оны 05 сарын 18

Яасан хуцдаг гичи вэ Санааны зоргоор амаа мдхгүй хуцжээ

0  |  3
Зочин(66.181.187.91) 2020 оны 05 сарын 18

Баас удавч өмхийгөө тавихгүй дээ. Яая даа байз...\n

3  |  0
Прна(202.126.89.220) 2020 оны 05 сарын 18

Шантаажчин луйварчин Мандахбаяр болон МАНгарууд битгий хуцаад бай Энэ сонгуульд АН ялна Мандахбаяр муу новшоо чи муу ялагдана битгий горьд

0  |  3
Зочин(202.9.47.11) 2020 оны 05 сарын 17

Ч. Өнөрбаяр бас, ...

0  |  0
зочин (202.9.46.232) 2020 оны 05 сарын 18

Ц.Элбэгдоржтой холбоотой бүх нэр дэвшигчийг унагах хэрэгтэй.

4  |  0
amar(182.160.40.31) 2020 оны 05 сарын 18

Энэ үнэн шүү.Өлгийтэй хүүхдийг хүртэл өрөнд оруулж өөрсдөө хагартлаа баяжсан маш их мөнгөтэй хүн дүрст мангасуудтай тэмцэхэд амаргүй байх болно.

6  |  0
zochin(64.119.21.131) 2020 оны 05 сарын 18

za kheleeguy yu !!! ter dorjkhand , naydalaa geed nukhduud chini tiim ch saykhan amitad bishee , tednii ard nuguu khetsuu nertuud chini elbegeegiin armi bii gej , ankhaartsgaa mongolchuudaa ,!!!!

5  |  0
Top