Алина Загитова 18 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Өнөөдөр олимпын аварга Алина Загитова 18 нас хүрч байна. Үзэсгэлэнт татар охины тухай баримтаас танилцуулъя.

Бүтэн нэр - Алина Ильназовна Загитова. Аав ээж нь нэг нас хүрсэн охиндоо нэр өгч амжаагүй байлаа. Нэг өдөр телевизээр уран сайхны гимнастикийн од Алина Кабаевагийн тухай нэвтрүүлэг үзэж сууж байгаад охиндоо Алина нэр хайрлажээ.

2002 оны тавдугаар сарын 18-нд Ижевск хотод төрсөн. Загасны орд. 16 настай. Татар үндэстэн. Аав  Ильназ Загитов нь хоккейн багийн дасгалжуулагч. Ээж нь уран гулгалтын тамирчин болох гэж мөрөөдөөд чадаагүй тул охиндоо мөрөөдлөө шилжүүлжээ. Алинагийн дүү Сабина Загитова мөн уран гулгалтаар хичээллэдэг.

Таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэж, долоон наснаасаа тэмцээн уралдаанд орж эхэлсэн. 2015 он хүртэл төрөлх хотдоо хичээллэж байгаад нийслэл Москвад шилжсэн. Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе, Сергей Дудаков нарын гар дээр очихдоо тэр эмээгээ дагуулаад явсан юм. Зөрүүд бяцхан охин дасгалжуулагчтай зөрчилдөж, багаасаа хөөгдөж байв. 15-хан настай ч энэ хооронд уран гулгалтыг 7 удаа хаяад эргэж ирсэн охин.

Дэлхийн хошой аварга Женя Медведева чухам түүнээс болж, дасгалжуулагч багш Тутберидзегээс салсан.

“Vogue” сэтгүүлд зураг авхуулсан.

Багаасаа уран зураг зурах дуртай, авьяастай. Тайвшрахын тулд зураг зурдаг гэж нэгэнтээ хэлж байв. Хоккей үзэх дуртай. Спортын салбарт дээд боловсрол эзэмших мөрөөдөлтэй.

Эмээ нь ач охиныхоо тоглолтыг үзэх гэж компьютер ашиглаж сурсан байна. Эмээ нь мэргэжлийн хүн мэт зөвлөгөө өгдөг. 1 муур, хоёр үхэр хулганатай. Мөн япончууд түүнд акита үүлдрийн нохой бэлэглэсэн.

Бейонсе, Майкл Жексон, Сиа нарыг сонсох дуртай. 2018 онд ОХУ-ын Гавьяат тамирчин цол хүртсэн. Уриа үг нь “Хэцүү байх тусам илүү сайхан”.

Алина Загитова дэлхийн түүхэнд Км Юү Нагаас хойш гарсан хоёр дахь уран гулгалтын бүх том тэмцээнд түрүүлсэн тамирчин. Исламын шашинтай.

2019 оны 12 дугаар сард тэмцээн уралдаанд орохоо түр завсарлаж байгаагаа мэдэгдсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2020 оны 05 сарын 19

Haha bararg 2021 on boloh gej bhad 2018 oni medee tawih yuma, yamar logikoor setgedeg humuys we ene soniniihon

0  |  0
Top