Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн дээд лигийн Сөүл клуб цэнгэлдэхдээ секс хүүхэлдэй байрлуулсан тул 100 сая воноор торгохоор болжээ.
Коронавирусний цар тахлын улмаас үзэгчгүй цэнгэлдэхэд тоглолтууд зохион байгуулж байгаатай холбоотойгоор цэнгэлдэхийн ажилчид секс хүүхэлдэйд хувцас өмсүүлэн үзэгчийн суудал дээр байрлуулжээ.
Тухайн тоглолтыг интернет болон телевизийн сувгаар шууд дамжуулж байсан бөгөөд үзэгчдийн зүгээс багагүй шүүмжилж байсан юм.
Улмаар тоглолтын нэгдүгээр үеийн сүүлээс эхлэн шууд нэвтрүүлгийн дүрмийг зөрчсөн тул шууд дамжуулалтыг зогсоожээ.
Тоглолтын дараа Сөүл клубийн удирдлагууд, тамирчид цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор уучлалт гуйсан байна.
Солонгосын хөлбөмбөгийн лигийн түүхэнд Сөүл клубээс өөр клуб100 сая воноор торгуулж байгаагүй юм. Үүнийг ам.долларт хөрвүүлбэл 81 мянган ам.доллар болох юм.
Хөлбөмбөгийн Сөүл клуб нь дээд лигт зургаан удаа түрүүлж, Азийн аваргуудын лигт хоёр удаа аман хүзүүдэж байсан хүчтэй багийн нэг ажээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл ( 0 )