Даланзадгад хотод 63 MВт хүчин чадал бүхий ДУЛААНЫ СТАНЦ барих САНАМЖ БИЧИГ байгууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Өмнөговь аймаг, "Энержи ресурс" ХХК хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад хотын утааны асуудлыг бууруулах, хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангах, хэрэглээний халуун устай болгох зорилгоор 63 МВт хүчин чадалтай Дулааны станц барих төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь одоогийн дулааны станцын хүчин чадлаас гурав дахин өндөр үзүүлэлттэй бүтээн байгуулалт болж байгаагаараа аймгийн хувьд онцгой хөрөнгө оруулалт болж байна. 

Бүтээн байгуулалтын ажил 24 сар буюу хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. 

Дулаан цахилгаан станцад 21 МВ т/ц-ийн хүчин чадалтай гурван ширхэг зуух суурилуулах ба нэг зуухыг байнгын бэлтгэлд буюу бэлэн байдалд байхаар төлөвлөжээ. 

Төр, хувийн хэвшлийн хамтарсан энэхүү томоохон бүтээн байгуулалт нь Өмнөговь аймаг, Даланзадгад хотын оршин суугчдын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд туссан хүн амын өсөн нэмэгдэх хэрэгцээг дагасан дулаан, эрчим хүчний хангамжийг бүрэн хангах боломжтой гэдгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцлон тэмдэглэлээ.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.55) 2020 оны 05 сарын 26

Энэ том хөрөнгө оруулалтыг ”Энержи ресурс” Өмнөговь аймагт оруулж, нутгийн иргэд болоод аймгийн бүх аж ахуй нэгжүүдийн эрчим хүчээр найдвартайтогтвортой хангахаар болж байна. Энэ бол хариуцлагатай уул уурхайн компаний үлгэр жишээ болж байна. Хэрэв эдний брьж байсан төмөр замыг төр булааж даахгүй нохой булуу хураадхгын үлгэр болоогүйсэн бол өнөөдөр олон компани нүүрсээ төмөр замаар экспортолж, ямар их ашиг олох боломжийг алдав. Үүний хариуцлага байх ёстой бол хэн хүлээх вэ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид цагтай уралдан ажиллахгүй бол зах зээлийн өрсөлдөгчид ОХУ с эхлээд биднийг хол хаяж орх

0  |  0
O(66.181.184.245) 2020 оны 05 сарын 26

Goy goy

0  |  0
Top