SOS: Өндөр настай аавыгаа ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР хөнөөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Өнгөрөгч амралтын өдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр өндөр настай аавынхаа амь насыг хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийн тухай тодруулахад, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг “Их наран”-гийн ... тоотод оршин суух 74 настай эрэгтэй олон тооны хутганы шархтайгаар нас барсан байжээ. Хэргийг шалгах явцад, талийгаачийн төрсөн хүү болох 47 настай Г гэгч нь согтуурсан үедээ аавынхаа аминд хүрсэн болох нь тогтоогдсон учир түүнийг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Талийгаач дал мөрний хэсэг болон гар, цээжний хэсгүүддээ хутгалуулсны улмаас их хэмжээний цус алдаж, нас баржээ. Хэргийн сэжигтэн этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба цагдаагийнхан эд мөрийн баримтаар архины шил хураан авчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
р(202.126.88.195) 2025 оны 03 сарын 13

элбэгдорж новш цаазын ялгүй болгосоноос хойш аймшигт хэрэг маш ихээр гарах болж АН дарга Эрдэнэ анхааралдаа авч сэргээнүү

3  |  0
Зочин(203.91.115.56) 2025 оны 03 сарын 13

МАН АН сөнөтүгэй Цаазын ялыг сэргээ

3  |  0
Zochin(139.5.217.237) 2025 оны 03 сарын 13

Мөнхнаран ээж залбиралын бүлэмээс мянган залбирал үйлдэж гэмийг цагааруулж хойд төрөлд нь

2  |  0
Арай ч дээ(122.201.22.44) 2025 оны 03 сарын 13

Цаазын ялаа сэргээ.Ийм адгууснуудад өгөх ял чанга байх ёстой.Тэгэхгүй бол энэ хүчирхийлэл арай дэндлээ.

3  |  0
Иргэн.(59.153.114.98) 2025 оны 03 сарын 13

Бэлтрэг тэжээвэл толгой цусдана,бяруу тэжээвэл тогоо тосолно гэдэг. Одоо ч хүн тэжээвэл хойшидоо толгой цусдах болж дээ.

3  |  0
Иргэн(202.9.46.38) 2025 оны 03 сарын 13

ЦУС ОЙРТСОН ҮХЭР МОНГОЛЧУУД

3  |  0
Мояа(202.126.89.5) 2025 оны 03 сарын 13

Монгол ялсан бн

2  |  1
шааар(104.238.47.28) 2025 оны 03 сарын 13

төрөлхийн нийгмийн шаар бол дараа үеийн нийгмийн шаараа л бэлтгэнэ. Өөр яах вэ дээ.

2  |  0
(66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

Buu baihgui yum chini hutgalahaas uur yaahv

1  |  0
asdasd(142.116.111.191) 2025 оны 03 сарын 13

araatan ch ingehgui shd

3  |  0
Malaas door (202.70.34.70) 2025 оны 03 сарын 13

aavygaa alah ni zerleg araatny l aranshin yum daa.

4  |  1
Close menu