Өмнөд Солонгосын Шинжлэх ухааны академи эрт цагт матрууд хойд хоёр хөл дээрээ явдаг болохыг тогтоосон нээлт хийжээ.
Одоогоос есөн жилийн өмнө Өмнөд Солонгосоос олдсон хөлийн мөр, яс зэргийг судлаад өнөө цагийн матартай төстэй амьтан болохыг тогтоосон байна.
Улмаар долоон жилийн турш судалгаа хийсний дүнд эрт цагийн матар хойд хоёр хөл дээрээ явдаг болохыг тогтоожээ.
Манчестерийн их сургууль, Лондон хотын Шинжлэх ухааны хүрээлэн, Өмнөд Солонгосын Шинжлэх ухааны академи дээрх судалгааг үргэлжлүүлж байна.
Өмнөд Солонгосоос олдсон хөлийн мөр, яс зэргийг шинжилж үзээд Цэрдийн галавын эхэн үед буюу 110-120 жилийн өмнөх болохыг тогтосон юм.
Дээрхтэй төстэй олдвор Коста Рика болон Египет улсаас мөн адил олдсон байна.
Судалгааны багийнхан дэлхийн өнцөг булан бүрээс олдсон олдворыг цуглуулан шинжлэх ухааны нарийвчилсан дүгнэлт гаргахаар болжээ.
Эрдэмтэд дээрх олдворт Батрахопус гэх шинжлэх ухааны нэршил оноогоод байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 0 )