Индонезид тав гаруй жилийн турш хүзүүндээ дугуйны хаймартай явсан матрыг “хаймран гинжнээс” нь чөлөөлж, байгальд нь эргүүлэн тавьжээ.
"The Guardian" хэвлэлд мэдээлснээр, байгаль хамгаалагчид 2016 оноос хойш уг матрыг барихыг оролдож, өнөөг хүртэл бүтэлгүйтэж байжээ. Өнгөрсөн даваа гарагийн /2022.02.07/ орой Палу голд нарлаж байсан 5.2 м урт матрыг урхинд оруулж, барьж чадсан байна. Тили гэгч нутгийн оршин суугч матрыг барихын тулд тахианы махаар өгөөш хийн, олс ашиглан, барьж авч чаджээ.
2020 оны эхээр Индонезийн Төв Сулавеси мужийн засгийн газар тус матрыг барьж, дугуйны хаймраас салгасан хүнд шагнал амласан ч хожим нь амьтны аюулгүй байдлын үүднээс амлалтаасаа буцсан байна.
Гэсэн хэдий ч орон нутгийн байгаль хамгаалах агентлаг Тилид шагнал олгоно гэж тус агентлагийн тэргүүн Хасмуни Хасмар мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )