Хятадад үерийн үеэр 70 гаруй матар зугтжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

Хайкуй хар салхинаас үүдэлтэй үерийн үеэр Хятадын өмнөд Гуандун мужийн нэгэн матрын аж ахуйгаас 75 матар зугтжээ.

Тус фермийн байрладаг Маомин нуурын eс эргээсээ хальж урсахад матрууд зугтсан байна. Заримыг нь амьдаар нь барьж чадсан бол заримыг нь орон нутгийн иргэд аюулгүй байдлын үүднээс хороосон байна. “Оргодлууд” амжилттай зугтаж байгаа ба одоогоор дөнгөж наймыг нь бариад байна. Орон нутгийн эрх баригчид аюулгүй байдлын үүднээс ойролцоох тосгодын оршин суугчдыг аль болох гэрээс гарахгүй байхыг зөвлөжээ. Маомин хотын онцгой байдлын товчооны мэдээлснээр, нөхцөл байдлыг хяналтдаа аваад байна. Гэсэн хэдий ч оргосон матруудын тоо их байна. Фермээс насанд хүрсэн 69, залуу зургаан матар зугтжээ. Сиамын матрууд уртаараа гурван метрт хүрдэг байна. Матруудын дундаж жин 75 кг аж.

Маомин хотод хэд хэдэн матрын ферм байрладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top