Матар найман настай хүүг бүхлээр нь залгисан хэрэг гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Индонез улсад зургаан метр орчим урт матар найман настай хүүг эцгийнх нь нүдэн дээр бүхлээр нь залгисан хэрэг гарсан тухай “Merdeka” хэвлэлд мэдээлжээ.

Эмгэнэлт хэрэг тус улсын Зүүн Калимантан мужид энэ сарын 3-нд гарчээ. Хүү эцгийн хамтаар загасчилж байх үед гэнэт матар гарч ирж, хүүг ус руу татан оруулсан байна. Эцэг нь хүүгээ аварч чадаагүй гэнэ. Матрыг маргааш өдөр нь хэрэг гарсан газраас 100 метрийн зайд олжээ. Матрыг барьж, хэвлийг нь задлан хүүгийн цогцсыг ходоодноос нь гаргаж авсан байна.

Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт гарч буй хоёр дахь ийм хэрэг гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
um ma ni pad me hum(103.26.194.233) 2021 оны 03 сарын 07

um ma ni pad me hum

0  |  0
зочин(219.133.174.128) 2024 оны 05 сарын 08

угаасаа мулгуу амьтад ямар сайн даа сармагчингаар бие унэллуулж байхав дээ

0  |  2
Badarch taxar(66.181.183.63) 2021 оны 03 сарын 06

Matrin buruu bhgvi harin teneg estgiin ni zalgih bsan yum

1  |  1
Матар(202.179.27.171) 2021 оны 03 сарын 06

Матартай газар жаалхүүгээ дагуулан очиж загасчилж байдаг. Индонезчүүд бас л мулгуу талдаа юм шиг байна.

2  |  1
Top