Амандаа хүний цогцос зуусан матрыг хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

АНУ-ын Флорида мужид эмэгтэй хүний цогцос амандаа зуусан матрыг хөнөөжээ.

Цагдаа нар дөрвөн метр урт матрыг хөнөөж, сувгаас гаргасан байна. Пинеллас тойргийн цагдаагийн газар 41 настай Сабрина Пекхэм гэгч эмэгтэйн үхлийн шалтгааны талаар одоогоо мэдээлээгүй байна. Аварга матрыг анх Жамаркус Буллард гэгч олж харж, цагдаад мэдэгдсэн байна. Эхэндээ тэрбээр матрын аманд манекен байна гэж харсан гэж “Fox 13” сувагт ярилцлага өгчээ. Хохирогч эмэгтэй ойролцоо орон гэргүй хүмүүсийн хуаранд амьдардаг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top