Японы уран гулгалтын тамирчин Рика Кихира 2022 оны олимпын наадамд Канадын дасгалжуулагч Брайан Орсерийн удирдлага дор бэлтгэхээр болжээ.
Kyodo агентлагийн мэдээнд дурдсанаар Кихирагийн үндсэн дасгалжуулагчаар Миэ Хамада үргэлжлүүлэн ажиллана, Орсер хоёр дахь багш нь болох гэнэ.
Рика Кихира “Би Бээжингийн олимпод Орсер дасгалжуулагчтай хамт оролцохоор шийдлээ. Орсер багш намайг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэж байна” гэж тус агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Цар тахлын хөл хорионы улмаас Рика одоо Канад явж чадахгүй байгаа ч долоодугаар сарын эхээр Торонтод бэлтгэлээ эхлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Брайан Орсерын удирдлага дор одоо олимпын хошой аварга Юзүрү Ханю, ДАШТ-ий медальт Евгения Медведева болон БНСУ-ын Чха Чжун Хва, АНУ-ын Жейсон Браун, Канадын Жозеф Фан, Конрад Орзел, Польшийн Екатерина Куракова нар хичээллэж байна.
Өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд Хятадын Бээжинд явагдана.
Сэтгэгдэл ( 0 )