СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ угаалгын шингэн ууж, хоолойгоо түлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл ихэвчлэн архидан согтуурсантай холбоотой байдаг гэх албаны судалгаа бий. Гэр бүлийн хүчирхийлэл, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргүүдийг ихэвчлэн архидан согтуурсан хүмүүс үйлддэг болох нь тогтоогдсон байдаг.

Тэгвэл өнгөрсөн шөнө угаалгын шингэн ууж, хоолойгоо түлсэн гэх иргэн эмнэлэгт хүргэгджээ.

Тэрбээр архидан согтуурсан үедээ машин дотроо байсан ундааны савтай угаалгын шингэн бодис ууж, хоолойгоо түлж, гэмтээсэн байна. Өвчтөн Архангай аймгийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа баг энэхүү хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top