Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсад коронавирустэй тэмцэхэд зориулж 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.
БНХАУ-д төвтэй олон улсад санхүү, зээлийн үйлчилгээ үзүүлдэг уг банк сар гаруйн хугацаанд хэлэлцсэний эцэст ийнхүү зээл олгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү зээлээр нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, эмзэг бүлгийг хамгаалах, бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах зэрэг хөтөлбөрт зарцуулагдана гэж албан мэдээлэлд дурдсан байна.
Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк энэхүү зээлийг төр, хувийн хэвшлийг дэмжих 10 тэрбум ам.долларын багц сангаас гаргаж буй аж.
Эх сурвалж: Nasdaq
Сэтгэгдэл ( 3 )
Одоо больёоо
энэ мөнгөнөөсөө өгдөггүй юм байх даа түрүүнд ньь бас 99сая даллар ирээ биз дээ
Хүү хэд юм бол доо