Засгийн газрын шийдвэрийг нийтэд таниулах хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкууд хаалгаа нээхэд бэлэн байгаа гэдгийг хэллээ. Гагцхүү Улсын онцгой комиссын шийдвэрийг хүлээж байгаа аж.
“Банкууд нээгдэхэд бэлэн байгаа. Гагцхүү Улсын онцгой комиссын шийдвэрийг хүлээж байна. Иргэдийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс банкууд найм хоногийн хугацаанд хаалттай байна. Халдвар хамгааллын дэглэм сахих, хэдэн цаг ажиллах вэ гэдгийг банкууд боловсруулсан байна” гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярилаа.
Өнгөрсөн хугацаанд төлбөр тооцоо хэвийн байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс ярисан юм.
МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕОГООР ХҮЛЭЭН АВАХ