Улсын хэмжээнд бүх төрлийн зээлийн хэмжээ 17.2 их наяд төгрөг байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18


Монгол Улсын хэмжээнд нийт зээлийн хэмжээ 17.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс 9.2 их наяд нь хэрэглээний зээл эзэлж байна.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас бүх төрлийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл найман сараар сунгасан юм.

Хэрэв зээлийн хугацаагаа хойшлуулахыг хүсвэл харьяа банкандаа хандан хүсэлт гаргаснаар иргэн таны зээл хойшлогдох юм байна.

 

Top