Баянгол дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс шүүхээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 15 хүнд сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран шалгахад, нэг хүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тул дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна.
Хар тамхи мансууруулах бодис давтан хэрэглэсэн тохиолдолд, албадлагын арга хэмжээг өөрчилж, солих тухай санал хүргүүлдэг.
Сэтгэгдэл ( 0 )