Лионель Месси “Барселона” клубийг орхихоор болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Испанийн “Барселона” клубийн ахлагч Лионель Месси тус багтай байгуулах шинэ гэрээний талаар явуулж байсан хэлэлцээгээ зогсоож, 2021 онд клубээ орхин явахаар болжээ. Түүний гэрээний хугацаа 2021 онд дуусгавар болж байгаа юм.

Домогт хөлбөмбөгчин түүнийг багтаа маргаан дэгдээсэн гол санаачлагч гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарсанд харамсаж буйгаа илэрхийлжээ. Испанийн хэвлэлүүд энэ оны нэгдүгээр сард “Барселона” багийн ерөнхий дасгалжуулагч Эрнесто Вальвердег халсан нь түүнтэй холбоотой гэж бичиж байв. Түүнчлэн “Барселона” багийн өнөөгийн ерөнхий дасгалжуулагч Кике Сетьентэй саяхан маргаан үүссэнийг мөн л Месситэй холбож байгаа юм.

Тэрбээр “Барселона” багт 2004 онд анх тоглож байв. Өнгөрсөн сарын 30-нд Мадридын “Атлетико” багтай тоглох үеэр домогт Месси 700 дахь голоо оруулсан. Тэрбээр “Барселона” багийн төлөө 630, Аргентины шигшээ багийн төлөө 70 гол оруулсан билээ. 2019 оны арванхоёрдугаар сард Лионель Месси “Алтан бөмбөг”-ийн эзэн болж, нийт зургаан удаа энэ шагналыг хүртсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.229.123.119) 2020 оны 07 сарын 03

Энэ агуу тоглогч Барсагаас өөр багт тоглож шилдэгийн шилдэг гэдэгээ харуулах хэрэгтэй зөв шийдсэн байна. АМЖИЛТ

0  |  0
Zas(66.181.176.66) 2020 оны 07 сарын 03

Odoo yav yav chelsead hureed ir

0  |  0
Top