УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь одоогоос 2017 оны арванхоёрдугаар сард хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон талаараа интернэт орчинд мэдэгдэл хийж байв.
Тэрбээр Монголын урдаа барьдаг томоохон компаниудын эздийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж, улмаар хүчирхийлж байсан гэх мэдээллийг өгч байсан. Эдгээр компаниудын захирлын хүүхдүүд Г.Номуундарийн ууж байсан зүйлд мансууруулах бодис хийн согтоож, 16 насны төрсөн өдрөөр нь буюу 2015 оны зургадугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах н.Мөнхцацралтын гэрт ээлжлэн хүчирхийлсэн тухай ярьсан байдаг.
Түүний олон нийтэд цацсан бичлэгт Мөнхцацралт, Чингүүн, Чинзориг, Амартүвшин, Батзориг, Тэнгис, Тэргэл, Ивээлт, Энх-Очир, Хасбаатар гэх хүмүүсийн нэр дурдагддаг бөгөөд тэд хүчирхийлэл үйлдсэн газарт хамт байсан гэгддэг. Мөн эдгээр хүмүүсийг хэрэг гарсны маргааш Г.Номуундарийн аав Д.Ганхуягийн жолооч эрүүлжүүлэхээс гаргаж авсан гэх мэдээлэл байдаг. Түүнээс гадна дээрх нэр бүхий хүмүүс Г.Номуундарийн үеэл дүүг хүчирхийлж байсан гэх ба эдгээр хүмүүс хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэх мэдээллийг өгч байсан юм. Харин Г.Номуундарь хэрэг гарснаас хоёр жилийн дараа дээрх хэргийн талаар мэдээллийг олон нийтэд хүргэсэн бөгөөд 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Хэргийн талаар шинэ мэдээлэл хүргэхэд, Г.Номуундарийн мэдүүлгийн дагуу нэр бүхий 30 иргэнийг хүчирхийллийн болон хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж байгаад Г.Номуундарь болон түүний үеэл дүү Н нарыг хүчирхийлсэн гэх хэрэг нотлогдоогүй, нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд хаажээ.
Хар тамхины хэргийг үргэлжлүүлэн шалгах явцад бичлэгт нэр дурдагдсан 30 хүний 14 нь Монгол Улсад байсан бөгөөд эдгээр хүмүүсийг биологийн шинжилгээнд хамруулсан байна. Ингээд шинжилгээгээр бүгд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Учир нь сэжигтэн этгээдүүд хар тамхи биедээ авч яваагүй, худалдаагүй, зөвхөн хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу нэг сая төгрөгөөр торгуулиад өнгөрсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Shydarga bys.Shinjelgeegeer davtan arhagshsan hvmvvsiig vildel ni hvrtel onts notstoi baihad uy gesen vg ve.Mongoliin tsagdaa hahyyldyylsan bna.Bytsaryydiig bvgediig ni ter veiin oron bairshaliin ezediig ni hvrtel hamaaral bvhii haritsadag tom arhag hvmvvsiig hvrtel shiitegeh heregtei bvr arha mansyyrayylj meddeg tegeed niiteeree hvnchendedeg hargis pashist vzeliig zogsooh heregtei.Bvr hvn alchihaad mansyyrsan genen hvnii gart alalgiin zevsegee bariylchihval yah ve.Iim teneg vildeld zvil angiig vgvisegdeg hyyli tsagdaa gej.Deklhiid baidagvi uym.Tsagdaag hvrtel bvgediig shalag.
Ene hereg ergej suhugdunu, ezen holbogdogchid n todorhoi uchir . Tegeed ch edgeer ner buhii huuhduud ert oroi gemt heregt holbogdoh n tsag hugatsaanii asuudal.
ene ohin uuru ih asuudaltai yum bichuu ⁉️ uuru hamt olnoo uruu tahsan yum bichuu haan.s yaj har tamhi olj oluulla hergeldeg bna naad asuudal zugeer haaj boloigui ⁉️ har tamhi hergelsen olon udaa davtdag dahij naad oron garan ohin Tom hereg garna da ta nar harj l brai
Uuruu tend yu hiij yavsiin bol bur duuteigee
хүний нэрийн өмнө н. үсэг тавьдаг хоцрогдлоосоо салаач. Ямар Коммунист намын гишүүн биш.