АНУ, БНХАУ-ын сөргөлдөөний үргэлжлэл: Консулын тулаан

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

БНХАУ өнгөрсөн баасан гарагт Сычуань хотын Чөндү хот дахь ерөнхий консулын газраа 72 цагийн дотор хаахыг АНУ-аас шаардав. Энэ бол АНУ-ын Техас мужийн Хьюстон хот дахь БНХАУ-ын ерөнхий консулын газрыг 72 цагийн дотор хаах тухай Нэгдсэн улсаас гаргасан шийдвэрт Бээжингийн барьсан хариу. Олон улсын дипломат практикийн дагуу хариу цохилт Ухань дахь АНУ-ын Ерөнхий консулын газарт ирнэ гэж ажиглагчид таамаглаж байсан. Тус газар коронавирусний цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хаалгаа түр бариад байгаа билээ. Чөндү хот дахь АНУ-ын ерөнхий консулын газрыг онилсон нь Бээжин бэлэг тэмдгийн шинж чанартай бус харин маш хатуу хариу арга хэмжээ авах зорилго агуулсныг илтгэж байна. Тэртээ тэргүй дүрэлзэж буй АНУ, БНХАУ-ын сөргөлдөөний галд цучил нэмээд буй консулын тулааны оч дипломат төлөөлөгчийн бусад газруудад үсэрнэ гэж шинжээчид үзэж байна.

Оросын замаар өөрийн онцлогтой

Олон улсын дипломат практик дээр нэг орны найрсаг бус алхмын хариуд тухайн орон ижил арга хэмжээ авдаг. Тиймээс Хьюстон дахь Хятадын ерөнхий консулын газрыг хаах Нэгдсэн улсын шийдвэрт бүхий л шаардлагатай хариу арга хэмжээг авна гэсэн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Ваньбиний амлалтаас бүгд л Хятад өөрийн газар нутгаас Америкийн ерөнхий консулын аль нэг газрыг “нүүлгэн гаргана” гэсэн санааг ойлгосон. АНУ-ын эрх баригчдын Хьюстон дахь Хятадын консулын газрыг хаах тухай шийдвэр гаргасны маргааш өдөр нь буюу 22-ны өдөр барууны ихэнх хэвлэл Ухань дахь АНУ-ын ерөнхий консулын газрыг хаана гэж таамаглаж эхэлсэн. Дэлхий дахинд коронавирусний “ачаар” нэрээ цуурайтуулсан энэ том хотод байрладаг Нэгдсэн улсын дипломат төлөөлөгчийн газар “консулын хос” –ын ангилал, зэрэглэлээрээ Хьюстон дахь Хятадын ерөнхий консулын газартай дүйх учир ийм дүгнэлт хийж байв. Гэсэн ч бүх улс байнга дипломатын энэ зарчмыг дагаж байгаагүйг түүх гэрчилнэ. Тухайлбал, 2018 онд АНУ-ын эрх баригчдын Сиэтл хот дахь Оросын ерөнхий консулын газрыг хаах шийдвэрийн хариуд ОХУ Санкт-Петербург хот дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоож байсан. Гэтэл Сиэтл хотын албан ёсны “хос” нь Владивосток хот юм. Петербург дэх Америкийн консулын газар статусын хувьд америкчуудад илүү чухал байсан бөгөөд түүнийг нь хааснаар Москва Вашингтоны найрсаг бус алхмын хариуг бэлэг тэмдгийн шинжтэй арга хэмжээгээр хязгаарлахгүйгээр барих болно гэдгийн тодорхой харуулж байв.

Хятадууд ийм замыг сонгохоор шийдсэн бололтой. Эх газрын Хятад дахь АНУ-ын таван консулын газраас Бээжин Чөндү дэх дипломат төлөөлөгчийн газрыг сонгов. 1985 онд нээгдсэн энэ консулын газар стратегийн ач холбогдолтой. Учир нь эндээс Сычуань, Юньань, Гүйжоу мужууд болон Төвөдийн өөртөө засах орон, хамгийн олон хүн амтай төвийн Чүнчин хотыг хамаардаг. Харин 2008 онд Уханьд нээгдсэн ерөнхий консулын газар Хятад дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудаас хамгийн олон ажилтантай. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Төрийн департамент тэндээс ихэнх ажилтнаа татсан бөгөөд өнөө хэр эргүүлэн томилоогүй л байгаа. Тиймээс Ухань дахь консулын газрыг хаахад АНУ-ын хувьд ашигтай байх байсан тул Бээжин Вашингтонд ихээхэн хохирол учруулах гэнэтийн бэлэг барив. Энэ хувилбар нь АНУ-д ижил хэмжээний асуудал үүсгэх тул Бээжингийн хариу цохилт хүнд байх нь тодорхой.

Үүнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын “Global Times” сонин өөрийн твиттер эккаунтаараа дамжуулан АНУ-ын аль хот дахь ерөнхий консулын газрыг хаах тухай санал асуулга явуулж эхэлсэн. Ингэхдээ Ухань, Гуанжоу, Шэньянь, Шанхай, Чөндү эсвэл Хонконгоос сонголт хийлгэжээ. Энэ ноу хауг Оросын мэргэжилтэн нэгт нөхдүүдээсээ авсан эсэх нь тодорхойгүй. Хоёр жилийн өмнө Оросын хуучин тагнуулч Скрипалийг хордуулсан хэрэгтэй холбогдуулан АНУ оросын дипломатуудыг хөөнө гэж мэдэгдэж, Москваг тус улсын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж буруутгасны дараа АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яам нийгмийн сүлжээнд энэ алхмын хариу болгон АНУ-ын аль дипломат төлөөлөгчийн газрыг хаах вэ гэсэн албан бус санал асуулга явуулж байсан билээ.

Цаашид улам олон

Үүнтэй зэрэгцэн саяхан Хятад улстай харилцаагаа бүрэн таслах боломжтой гэж мэдэгдэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн лхагва гарагт АНУ дахь Хятадын бусад төлөөлөгчийн газрын хэзээд хааж болно гэж илэрхийлж байв. Мөн өдөр Сан Франциско дахь БНХАУ-ын ерөнхий консулын газар хятадын цэргийн хүрээнийхэнтэй холбоотой гэж Холбооны мөрдөх товчооны сэжиглэж буй Хятадын иргэн нэгэн эмэгтэйг нууж байна гэх мэдээлэл гарсан нь тохиолдол байсан эсэх нь сонин. Доналд Трамп эрсдэл хийж, өрсөлдөгчийнхөө тооцоолоогүй алхам хийдгээрээ алдартай. Ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжоо нэмэгдүүлэх зорилгоор тэрбээр Хятадын эсрэг өөр хурц алхам хийхээс сийхгүй. Үүний төлөө хатуу хариу авах аюул бий. Ойрын саруудад тус хоёр улсын харилцаа хурцдах эрсдэл улам бүр нэмэгдэж байна гэж шинжээчид үзэж байна.

Энэхүү дипломат сөргөлдөөн Америк, Хятадын харилцааны бүрхэг ерөнхий дүр зургийн нэгэн тод хэсэг. БНХАУ-тай худалдааны дайн дэгдээснээс гадна Трампын засаг захиргаа Бээжинд Хонконгийн талаар явуулж буй бодлого, Шинжаанд хүний эрхийн зөрчсөн зэргийн төлөө хориг арга хэмжээний цуврал цохилт өгсөн билээ. Ингэхдээ Хятадын технологийн тэргүүлэгч компаниудын замд өөрийнхөө газар нутагт төдийгүй холбоотон улс орнуудад саад үүсгэсээр. Хятадыг коронавирусний цар тахлын эхэн үед чухал мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан гэж буруутгасан нь хоёр улсын харилцааны бас нэг эмзэг цэг болоод буй. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Трампын өрсөлдөгч Жо Байден ялалт байгуулсан ч Хятадын эсрэг ийм өвийг бүрэн мартаж чадахгүй л болов уу. Гэхдээ Байден гарч ирсэн тохиолдолд БНХАУ, АНУ-ын харилцаа тодорхой хэмжээнд тогтворжих боломжтой гэж зарим шинжээчид үзэж байна. Учир нь Байденд коронавирусний бурууг Хятад улсад тохох шаардлага гарахгүй. Бурууг Доналд Трампт үүрүүлж  болно. Дээрээс нь ирэх онд цар тахал бус, эдийн засаг хамгийн чухал асуудал болно. Харин эдийн засгийн асуудлыг Хятад улсгүйгээр шийдвэрлэхэд хүндрэлтэй.

Хьюстон дахь Хятадын ерөнхий консулын газрыг хаах шалтаг нь Америкийн оюуны өмч, америкчуудын хувийн мэдээллийг хамгаалах явдал гэх тайлбар. Ингэхдээ Төрийн департмент илүү дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй. АНУ-ын хэвлэлүүдийн таамаглаж буйгаас үзвэл, эл дипломат төлөөлөгчийн газар коронавирусний эсрэг вакцин зэрэг нарийн мэдээллийг авахыг оролдсон АНУ дахь хятад иргэдийг хаацайлсан гэнэ.  Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам Чөндү дэх АНУ-ын Ерөнхий консулын газрыг хаах энэхүү шаардлага хууль ёсны бөгөөд АНУ-ын зүгээс авч буй үндэслэлгүй үйлдлийн эсрэг хийж буй шаардлагатай хариу арга хэмжээ ба БНХАУ-ын үйлдлүүд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын харилцааны суурь зарчим, дипломат практикт нийцэж байна гэж мэдэгдсэн. БНХАУ, АНУ-ын харилцаа хурцадсаны хариуцлагыг АНУ-ын тал хүлээх ёстой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдээд Хьюстон дахь Хятадын Ерөнхий консулын газрыг хаах тухай алдаатай шийдвэрээ цуцалж, хоёр улсын харилцааг хэвийн байдалд оруулах талаар хүчин чармайлт гаргахыг дахин уриалсан билээ.Харин шинжээчид тус хоёр улсын хооронд үүсээд буй дипломат сөргөлдөөнд цэг тавих болоогүй гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 27

Хог корона хужааг няслаад өг USA go attack

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 27

Хог корона хужааг няслаад өг USA go attack

0  |  0
Zochin(216.99.154.181) 2020 оны 07 сарын 27

Amerik novsh dandaa ene tend uls ornii heregt Joshua durj dain degdeej bdag Uursdiinhun bj bgaag virusendee barigdachihsan ene tend haruudan udur shunugui zagsaal tsuglaan deerem Ta nariin tarisan nugel martagdaagui bgaa shuu Hamgiin ehend Irakiig hudlaa gutgej dairan orj dain hiisen odoo Irakiig har taivan bsan uls orvongooron erguulsen emegteichuud huuhduud bugd zoliosond araasan Liviy,Afghanistan ,Siriy hamgiin zevuun en ene bgond jiriin irged huuhduud uregdej bna novshnuudaa

0  |  0
Zochin(216.99.154.181) 2020 оны 07 сарын 27

Amerik novsh dandaa ene tend uls ornii heregt Joshua durj dain degdeej bdag Uursdiinhun bj bgaag virusendee barigdachihsan ene tend haruudan udur shunugui zagsaal tsuglaan deerem Ta nariin tarisan nugel martagdaagui bgaa shuu Hamgiin ehend Irakiig hudlaa gutgej dairan orj dain hiisen odoo Irakiig har taivan bsan uls orvongooron erguulsen emegteichuud huuhduud bugd zoliosond araasan Liviy,Afghanistan ,Siriy hamgiin zevuun en ene bgond jiriin irged huuhduud uregdej bna novshnuudaa

0  |  0
Top