Өнгөрөгч амралтын өдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр дахин нэг иргэн галт тэргэнд дайруулж, амь насаа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийг тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг, Дулаанхаан тосгоны 62 дугаар зөрлөгт ачааны галт тэргэнд хүн дайруулчихлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад Дархан-Уул аймгийн харьяат 59 настай эмэгтэй амь насаа алдсан байжээ. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )