Ангараг гараг Антарктид шиг мөсөн бүрхүүлтэй байсан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

АНУ-ын Сансар судлалын агентлаг /NASA/ Ангараг гараг нэгэн цагт Антарктид, Канадын мөсөн бүрхүүл шиг мөсөн бүрхүүл, мөсөн голтой байсан байж болзошгүй гэх дүгнэлт гаргажээ.

Ангараг гарагийн гадаргын нөхцөл байдал зэргээс хөндийнүүд илэрч, тэдгээрийг судалсны дараа нэгэн цагт голууд  урсаж, яг манай дэлхийтэй адил ус, мөрөн, далай тэнгистэй байсан гэх дүгнэлтэд хүрээд байсан юм.

Гэвч шинэ судалгаагаар Антарктид шиг мөсөн бүрхүүлтэй, мөсөн голуудтай байсан байж болзошгүй гэж дүгнээд байна.

Тэгэхээр Ангараг гарагт биднээс өмнө амьдрал цогцолж байсан болж таарах нь. Учир юу гэвэл мөсөн бүрхүүл байна гэдэг нь нарны хэт ягаан туяанаас хамгаалж амьдрахад таатай нөхцөл бүрдүүлж байжээ.

Ангарагаас олдсон мянга, мянган хөндий тэдгээрийг дагасан жижиг судлуудыг ажиглаад ус мөрний томоохон систем байсан гэх дүгнэлтэд хүрсэн юм. Яг л гадаргын усны элэгдэл мэт харагдсан болохоор ийм дүгнэлтэд хүрсэн билээ.

Одоогоор Ангараг гарагаас олдсон хөндийнүүд, жижиг судлуудыг судлах ажил үргэлжилж байна.


Эх сурвалж:  Independent

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.154) 2020 оны 08 сарын 04

Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

1  |  0
Top