Икер Касильяс хөлбөмбөгийн ертөнцөөс зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

Испанийн шигшээ баг болон Реал Мадрид клубийн экс хаалгач Икер Касильяс 39 насандаа хөлбөмбөгийн ертөнцөөс зодог тайллаа.

Эзэн хааны багт 16 жилийг үдсэн тэрээр 725 тоглолтод оролцож, Аваргуудын лигт гурван удаа, Ла Лигт таван удаа түрүүлсэн юм.

Икер Касильяс Испанийн шигшээ багийн хамтаар 2010 оны дэлхийн аваргад түрүүлж, 2008, 2012 онд Европ тивдээ түрүүлж байв. Тэрбээр 2000-2016 оны хооронд Испанийн шигшээ багт зүтгэхдээ 156 тоглолтод оролцож байсан юм.

Улмаар 2015 онд Португалийн Порту клубт нэгдсэн юм. 2019 оны дөрөвдүгээр сард зүрхний шигдээс болж Порту клубийн дасгалжуулагчдын эгнээнд шилжсэн билээ.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 05

Casiyas

0  |  0
Top