Монгол Улсын заан Очирын Одгэрэл хүндээр өвдөж, бөөр солиулах шаардлагатай болсон тул түүний эмчилгээнд зориулсан хандивын аяныг шавь нар санаачлан эхлүүлсэн байна.
Монгол Улсын заан О.Одгэрэл нь бөхийн самбо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, цагдаагийн дэлхийн аварга, дэлхийн цомын аварга бөгөөд Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, багш, дасгалжуулагчаар ажиллаж ирсэн юм.
Иймд О.Одгэрэл зааны шавь нар бөхийн спортод хайртай монгол түмэндээ хандаж “Хүндэт багшийн маань эмчилгээнд халуун сэтгэлээр хандив өргөж, шавь нартайгаа үргэлжлүүлэн бэлтгэл, сургуулилтаа хийх боломж олгохыг хичээнгүйлэн хүсье” хэмээн Монгол Улсын отгон аварга П.Бүрэнтөгсийн 5821047337 тоот ХААН банкны дансанд хандив өргөхийг уриалж байгаа аж.
Сэтгэгдэл ( 8 )
Одоо бөхчүүд хэрэггүй ээ. Найраа, авлига, допинг, лицензийн наймаа гээл үхсэн баасных нь дээдлэх. Эхлээд жудагтай бай. Боовон чихтэй Сумъяабазар, Бат-Эрдэнэ мэтийн дуракуудаа зайлуулчих.
Нутгийн зөвлөл нт р нь шийдээд өгчих байлгүй дээ. Ямар мань мэт шиг гутлаа чирсэн амьтад биш.
зөндөө мөнгөтэй баян гарууд ядарсан амьтадын хажуугаар хандив гуйгаад ямар ичдэггүй юм бэ
uvs nuur devjeenii 3 n avarga l shiidchih mungu bna.Uvs nuur devjeenii bagsh dasgaljuulagch bizdee.Sambogiin heded yamar yumnii mungu baigavdee.Undesnii buhiin bayan avarguud olon jeepniihee 1 iig zarahad l shiidchih mungu bna.
Бүрэнтөгс өөрөө даачихад л болно ш дээ. Юун хандив энээ тэр.
Сайхан хурдан барилддаг заан шүү.Унасан ч давсан ч тахимаа өгдөг жудагтай бөх шүү.
бөх бөхдөө хайртай хандиваа өгөөрэй
Эрүүл энхийг хүсэе!