SOS: Автобусны жолооч хүн мөргөж, амь насыг нь хохироожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 22-ны өдрийн 16:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баянхошууны зам дахь “Гор газ” ШТС-ын урд замд “Daewoo” маркийн автобусны жолооч М явган зорчигч 60 настай эрэгтэй О-г мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Түүнчлэн наймдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороон дахь “Сансар-32” худалдааны төвийн баруун замд “T.Prius” маркийн Б жолоочтой автомашин нь явган зорчигч 41 настай эмэгтэй О, 51 настай эрэгтэй Э нарыг мөргөж, 51 настай эрэгтэй Э-гийн амь насыг нь хохироожээ. Осол гаргасан жолооч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан ба драгер үлээлгэхэд 1,37 хувийн согтолттой байсан байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top