Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйг хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Нийслэлийн Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос 27 настай О гэх эмэгтэй сураггүй алга болоод нэг сарын хугацаа өнгөрч байна.

Түүнийг эрэн хайх ажиллагааг өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр эхлүүлсэн ч ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоогоод байсан. Тэгвэл наймдугаар сарын 26-ны өдөр дахин эхлүүлжээ. Эрлийн ажилд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 50 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рон(203.91.112.133) 2020 оны 08 сарын 28

Тэр гэрүүдийнх нь шалан дор үзмээр юм байна даа, ор мөргүй бөайгаа бол газарт булсан л гэсэн үг

0  |  0
Top