Ангараг гараг руу хүн нисгэх нь гол асуудал бус. Харин улаан гараг дээр байнгын оршин суух бааз байгуулах нь хамгийн хүнд гэж “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск Ангараг гараг руу хүн нисгэх асуудлаар зохион байгуулсан цахим бага хурлын үеэр онцолжээ.
“Ангараг гарагт хүрэх нь асуудал биш. Хүний хэрэгцээг хангасан бааз байгуулах нь хамгийн хүнд даалгавар. Энэ үнэхээр хүнд бөгөөд хэцүү. Хүний амь нас үрэгдэх магадлал өндөртэй. Хэрэв үүнийг хийж чадвал хүн төрөлхтний хувьд хамгийн том дэвшил болох юм” гэж Маск онцолсон байна. Тэрбээр “SpaceX” Ангараг гарагт хүрнэ гэхдээ хэр их хугацаа шаардагдах нь тодорхойгүй гээд улаан гараг дээр бааз барьж, цаашид хүний хэрэгцээг бүрэн хангасан хот босгох ёстой хэмээн ярьжээ. Ангараг гараг руу хүн илгээх нь хүнд бөгөөд аюултай. Эрсдэлтэй ч сонирхолтой адал явдал байх болно гэж тэрбээр дурджээ.
Илон Маск 2002 онд “SpaceX” компанийг хүн төрөлхтөнд Ангараг гарагийг колоничлоход нь туслалцаа үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулжээ. Энэ зорилгоор тус компани 100 хүний суудал бүхий “Starship” сансрын хөлгийг бүтээж байна. АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн төлөвлөгөөний дагуу Ангараг гарагийг зорих нисэгчтэй анхны нислэг 2030-аад оны дундуур эхлэх юм.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ илон маск гэж дүрдээ хэт иргэсэн нөхөр байна даа, ангараг дээр очиж бааз байгуулна, бүр хүн төрөлхтний байнгийн амьдрал бий болгоно гээд байгаа нь физикийн ямар нэгэн онцгой нээлт, цаг хугацаа, орон зайн онцгой нээлт гарахгүй л бол боломжгүй зүйл. илон маскын солиорол мөн ч олон хүний амьдралаар тоглоход бэлэн байгаа
manai karmanyy hulgiach nar tend zunduu bgaa
Тэнд үхэх гэж очих уу, сансарт хөөрч чадах эсэхээч мэдэхгүй үйлдэл шүү дээ, пуужин дэлбэрэх г.м.