Загитова хамгийн алдартай татар тамирчдын жагсаалтыг тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Татарстаны Бизнес Online агентлагаас 2019/2020 онд амжилт гаргасан татарчуудын жагсаалтыг нийгмийн салбар бүрээр гаргажээ.

Спортын салбарт уран гулгалтын Алина Загитова түрүүлсэн нь олны гайхлыг төрүүлж болох. Алина өнгөрсөн улирал тэмцээн уралдаанд оролцоогүй ч супер од хэвээр байсан. Тэр их сургуульд элсэж, цаашдын замнал нь тодорхой бус байгаа ч татар түмний хайртай охин хэвээр үлджээ.

Түүний дараа Ак Барс багийн хоккейчин Данис Зарипов, хөлбөмбөгийн Спартак багийн ерөнхий захирал Шамиль Газизов нар оржээ.

Сүүлийн үед оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргаж байгаа уран гулгалтын шинэ татар охин Камила Валиева зургаадугаар байрт жагссан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.189.68) 2020 оны 09 сарын 05

tatar muslim baihdaach yaahavde,orosol gene biz

0  |  0
Top