Хонь
Ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Бодоогүй гаргасан шийдвэр урьдчилан тааварлаагүй үр дүнд хүргэнэ. Амьдралын потенциал өндөр байна. Гэхдээ амжилт танаас хэзээ ч нүүрээ буруулж магадгүй өдөр тул болгоомжтой бай. Худалдан авалт хийвэл амжилттай болж, хуучин өрөө ч төлнө.
Үхэр
Идэвхтэй, уран бүтээлийн өдөр. Ажил хэргийн томилолтоор явж магадгүй. Шинэ гэрээ байгуулахаас бүү татгалз. Тэд танд ашигтай байж магадгүй. Ажил хэргийн харилцаа холбоо өргөжнө.
Ихэр
Өөрчлөлт ирэх өдөр. Ийш тийшээ явж ч магадгүй. Шинэ гэрээ хийх, төрийн байгууллагад хандах зэрэгт таатай өдөр. Томилолтод явах бол санхүүд хэрэгтэйг нь бодоод зөвшөөр. Орой ойр дотнын хүнтэйгээ бүү маргаарай. Төлөвлөөгүй зардал бүү гарга. Хүүхдүүдээ хэт эрхлүүлэх хэрэггүй.
Мэлхий
Өөрийн хүчиндээ итгэлтэй бай. Эргэн тойрон бүх зүйл сөрөг байсан ч та оддын таатай нөлөөгөөр гэрэл гэгээ түгээж чадна. Хамтрагчдынхаа талаар бүү март. Тэдний ачаар одоо байгаа өндөрт хүрснээ сана.
Арслан
Дарга удирдлагатайгаа болгоомжтой харьц. Таны санаачилга цагаа олоогүй байж магадгүй. Ямар нэгэн чухал шийдвэр бүү гарга, санхүүгийн байдал тогтворгүй байна. Тэвчээр гаргаж, тохиромжтой цагийг хүлээх нь дээр.
Охин
Эрч хүчтэй байна. Гэхдээ сөрөг зүйлд хутгалдвал амжилт танаас нүүр буруулна. Од эрхэс танд өнөөдөр стратегийн төлөвлөгөө гаргахыг зөвлөж байна. Гэхдээ хувийн асуудлуудаа эхэнд тавьж, ажил, бизнесээ хоёр тавь.
Жинлүүр
Өөрчлөлтийн өдөр. Шинэ гэрээ хийх, дарга удирдлагадаа хандахад таатай. Анхааралтай байж, бодлогогүй үйлдэл бүү хий. Бүх ажлаа өдрийн хоёр дахь хагаст нягтал, гэр бүлийн болон хувийн ажил байгааг мартаж болохгүй.
Хилэнц
Материаллаг байдлаа хадгална. Шийдэмгий алхамаа бүү хойшлуул. Таны бүх зүйл бүтнэ. Өдрийн хоёр дахь хагаст сэтгэлээ гамна. Орой нойргүйдэхгүй байхын тулд унтахаасаа өмнө цэвэр агаарт зугаал.
Нум
Адал явдалтай өдөр. Албаны томилолт танд ашиг авчрах болно. Олон хүнтэй газар очих, олон ажлыг зэрэг хийх нь таатай санагдана. Алдаа гаргахаас эмээх хэрэггүй. Бусдын бодлоос биш өөрийнхөө хүсэл зорилгоос хамаарах хэрэгтэй.
Матар
Өнөөдөр ажил хэргийн чухал яриа хэлэлцээ хийхэд таатай бус өдөр. Гэр орны болон хувийн асуудлуудаа шийдээрэй. Хувь тавилан таныг гэнэтийн эргэлтээр сорино. Гэхдээ бүх зүйл танд ашигтайгаар шийдэгдэх боломжтой.
Хумх
Санхүүд тодорхой хэмжээний уналт тохиохыг үгүйсгэхгүй. Том зардал гаргах хэрэгтэй болж магадгүй. Амьдралын түвшин эргээд хэвийн болоход хувийн хөгжил нөлөөлнө. Дотнын хүмүүстээ халамж тавьж, зовлон жаргалыг нь хуваалц.
Загас
Өнөөдөр биеийн болон сэтгэл санааны ачаалалтай байна. Загасныхан үүссэн нөхцөл байдлыг зохицуулж чадна. Ажил хэргийн чухал яриа хэлэлцээнд оролцож магадгүй. Эсвэл аялалд явна. Эдгээрийн аль нь ч байсан сайнаар төгсөнө.
Сэтгэгдэл ( 0 )