Малайзын Далайн хэрэг эрхлэх газраас ямар нэгэн зөвшөөрөлгүй Жохор орчмын нутагт нэвтэрсэн Монголын далбаа бүхий хөлөг онгоцыг саатуулжээ.
Орон нутгийн цагаар есдүгээр сарын 06-ны 10:40 цагт Жохор мужийн нутагт нэвтрээд байхад нь саатуулсан байна. Тус хөлөг онгоцод зорчиж явсан 30-50 насны Индонезийн харьяат гурван иргэнийг саатуулжээ.
Мөрдөх ажиллагааны явцад Улаанбаатар хотод бүртгэлтэй бөгөөд далбаа байрлуулах зөвшөөрөл авсан нь тогтоогджээ.
Тус улсын 1952 онд баталсан Худалдааны тээвэрлэлтийн тухай хуульд заасны дагуу шалгаж, гэм буруутай нь тогтоогдвол Индонезийн харьяат иргэдэд хоёр жил хугацаагаар хорих эсвэл 23.8 мянган ам.долларын торгууль оноох аж.
Одоогоор чухам ямар бараа бүтээгдэхүүн тээвэрэлэж явсан нь тодорхойгүй байна.
Монголын далбаа бүхий хөлөг онгоц долоодугаар сард мөн адил саатуулагдаж байсан юм. Тамхи зэрэг бүтээгдэхүүн тээвэрлэж явсан уг хөлөг онгоцод мөн л Индонезийн харьяат иргэд зорчиж явсан билээ.
Эх сурвалж: MMEA
Сэтгэгдэл ( 2 )
Ene tyg tvreeseldeg interpoloor haigdaj baigaa hvn bol .Nambariin Enhbayariin dvv ohin mun biz dee.Mongoliin tygiig Indoneziin mapyydad tvreeseldeg baih nl.Mongol yls N.Enebayaraas tygaa avya .\n
Монголын далбаатай усан онгоц ийм тийм асуудалд орооцолдлоо гэх юм. Ер нь далайгүй байж харийн онгоцонд улсынхаа далбааг зүүх хэрэг байна уу даа.