ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхний хамтын ажиллагаа ашигтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Хонь

Худал амлалт нь сайн зүйлд хүргэхгүй. Үйл ажиллагаагаа нягт нямбай болго. Ертөнц танд үйлдлээ дүгнэж цэгнэхийг зөвлөж байна. Шинэ танилтай болох, найзуудын уулзалт зэрэгт явахаа хойшлуулах нь дээр.

Үхэр

Хөршүүдтэйгээ болгоомжтой харьцаарай. Шинэ хүмүүстэй танилцах хэрэггүй. Хууралтаас сэргийл. Худал мэдээлэл ирж болзошгүй. Эрүүл мэнд, эд хөрөнгөдөө анхаарал хандуулаарай. Хордлого авахаас болгоомжил.

Ихэр

Найзалдаггүй хүмүүстэйгээ муудалцах хэрэггүй. Өөртөө хамгийн их анхаарлыг хандуул. Өнөөдөр уян хатан байж, ойр дотнын хүмүүстээ хайр халамжаа мэдрүүлээрэй.

Мэлхий

Энэ өдөр ажлын шинэ, ашигтай санал ирж магадгүй. Сайн бодож, зөв шийдвэр гаргаарай. Хамтын ажиллагаа их ашигтай байх өдөр. Гэхдээ ажлын эцсийн үр дүн таны сэтгэл санаа, сонирхлоос шалтгаалах болно.

Арслан

Нөхцөл байдлыг зөв үнэлж, хоосон зүйлийн араас бүү хөөцөлд. Ойр дотнын хүмүүстэйгээ жижиг сажиг зүйлээс болж бүү марга. Энэ нь таагүй зүйлд хүргэж магадгүй. Бардам зангаа дар. Ухаалаг, өгөөмөр, тэвчээртэй байж чадвал гэр бүлдээ тайван, тохь тухтай байдлыг авчирна. Эмэгтэй арслангууд шинэ харилцаанд яарах хэрэггүй.

Охин

Хуурамч амлалт өгвөл зовно. Шинэ танилууддаа итгэх хэрэггүй, чухал ажилд болгоомжтой хандаарай. Болж буй зүйлийг зөв дүгнэхийн тулд мэдлэгээ нэм. Энэ өдөр харилцан ойлголцол их чухал.

Жинлүүр

Асуудлууд удахгүй шийдэгдэх учир хэт түгших хэрэггүй. Өөрчлөлт, дэвшил нь гэр бүлийн санхүүгийн байдалд нөлөөлнө. Өнөөдөр харилцан ойлголцол дүүрэн байх учир удаан хөөцөлдсөн ажлаа бүтээхэд таатай юм.

Хилэнц

Өөрийгөө үнэл, өөрөөрөө бахарх. Ажил хэргээ жирийн явуулж, түр зуур бэрхшээлийг март. Зарим зүйл таны сэтгэлийн хүчийг шалгана. Давуу болон сул талаа аль алиныг нь хар. Шийдвэр гаргахдаа яарч болохгүй. Гэр бүлийн нөхцөл байдлаа сайжруулна.

Нум

Шүүмжлэх хэрэггүй. Сайныг хүсдэггүй хүмүүстэй нөхөрлөвөл хууртана. Өглөөнөөс эхлээд ажил овоорч, толгой эргүүлж магадгүй юм. Танаас хүч, цаг ихээр шаардах гэрийн ажил гарч ирж ч болох юм.

Матар

Эрч хүчтэй өдөр. Гэхдээ дотоод энерги ихсэх нь таныг таатай бус нөхцөл байдалд оруулж магадгүй. Маргаан, хардалт, амиа бодох зэргээс сэргийл. Эд хөрөнгөдөө хамгийн их анхаарал хандуул. Гаднын нөлөөнөөс сэргийл.

Хумх

Хүчээ хамгаалах, тогтвортой болгоход таатай өдөр. Бага зэргийн таагүй нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй болно. Үзэл бодолдоо үнэнч бай. Амьдралаа түрэмгийллээс хол байлгаарай. Хэрвээ та өөртөө үнэнч байж чадвал удаан хугацаанд тайван амьдарна.

Загас

Организмын өөрийгөө хамгаалах чадвар нэмэгдэнэ. Өдрийг хэт их ачаалалд биш гялалзсан, сайхан ажилд зориул. Согтууруулах ундаа уух нь хориотой. Эмэгтэйчүүд эрүүл мэнддээ илүү анхаар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top