Дахиад л допинг. Жил бүрийн намар би хэрэглээгүй, чи хэрэглэсэн гэж хоёр талцдаг хөндүүр сэдэв энэ намар бас л өрнөв.
Энэ удаа үзэгчгүй, амралтын газар болсон 2020 оны наадмаар цол хүртсэн гурван бөхөөс допинг илэрчээ. Гэхдээ бүр үзүүр түрүүний бөхчүүд бүдэрсэн гэх бүдэг бадаг мэдээ хөвөрч эхлэв.
Манайхан ямар нэгэн зүйлд эзнийг нь олох гэдэг зантай. Допинг илэрсэн гэх мэдээний дараа чухам хэн бэ гэж эзнийг нь олох гэж сандарч эхлэв. Энэ удаад эзнийг нь олоход тийм ч бэрх байсангүй. Цахим хуудсаар эзнийг аль хэдийнэ олоод, хэрэглэсэн гурван бөхийг нэр устай нь нийтэд дэлгэж орхив. Эзнийг нь олчихлоо. Одоо тэгээд яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үнэн хэрэгтээ яах ч үгүй. Сошиал хуудсаар дор хаяж хоёр сар сэвэгдээд л хэрэглэсэн бөхчүүдийг “арай ч дээ” гэж халаглаад л өнгөрнө. Тэгээд дараагаас нь эхлээд Монгол бөхөд допинг гэдэг зүйл байгаагүй мэт барилдаад л эхэлнэ. Өнгөрсөн арван жил яг л ийм өнгө төрхөөр явж ирсэн. Цаашдаа ч ийм байсаар байх болно.
Уг номоороо бол допингийн төрлийн бодис хэрэглэсэн нөхөр "Дондог"-ийн “B” сорьцын шинжилгээ дахин хийлгэж, эцсийн дүн гартал нэрийг нь олон нийтэд зарлах эрхгүй. Хуульд ч ингэж заасан байдаг.
Допинг хэрэглэсэн бөхийн нэрийг хоёр талцдаг бөхийн холбоо нь ч, цол өгдөг ноён Ерөнхийлөгч ч, Бөхийн салбар хорооны дарга нь ч зарлах эрхгүй. Наадмын комиссоос олон нийтэд зарлах эрхтэй.
Сүүлийн гурван жил хуульд заасан ном дүрмээ хэн нь ч дагаж мөрдсөнгүй. Зарим нэг албан тушаалтнууд Наадам зохион байгуулдаг комиссын өмнүүр орж, допинг хэрэглэсэн бөхчүүдийг нэр устай нь ил далдаар задруулдаг болжээ.
Асуудал допингдоо байна уу, допинг хэрэглэсэн бөхдөө байна уу, бүр эсвэл хоёр талцаж эзэн суух гэсэн өөр хэн нэгний хүсэл байна уу гэдгийг ялгахаа болив.
Допинг хэрэглэсэн нь эцсийн байдлаар батлагдвал маргаан байхгүй. Цолыг нь хураах, барилдах эрхийг нь хасах зэрэг хуульд заасан зохицуулалтыг хийгээд явах нь тодорхой. Гэвч допинг хэрэглэснийг нь зарлахдаа ч, дараа нь арга хэмжээ авахдаа ч хуулиа дагаж мөрдөхгүй байсаар допинг байх ёстой зүйл шиг болчихлоо. Ямар сайндаа допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын аварга Э.Оюунболд шат, шатны шүүхээр зарга үүсгээд явж байхав. Яваандаа допинг хэрэглэсэн нь тогтоогдсон ч шат, шатны шүүхээр заргалдаж болдог юм байна гэх сэдлийг хангарьдыг малгайндаа залсан Э.Оюунболд тогтоочихсон. Энэ жил мөн л адил бөхчүүд маргалдаад явахыг үгүйсгэхгүй.
Жил бүрийн намар би хэрэглээгүй, чи хэрэглэсэн гэж нэгэн рүү бухаж байхаар Монгол бөхөөс допингийн шинжилгээ авдгаа больё.
Нэгэнт их спорт биш, ядахдаа бүс нутгийн тэмцээн ч энэ төрлөөр явдаггүй юм чинь Японы сүмо бөх шиг шинжилгээ авахгүй байж болно. Нэгэнт допингтой барилдаад дийлэхээ больсон монгол бөхийг нэг ч үзэгчгүй болохоос өмнө ташраараа хэрэглэдэг, түүнийг нь зөвшөөрдөг байвал амар байна. Бүр эсвэл Монгол бөхийн цолыг Ерөнхийлөгч бус Бөхийн холбоо нь өгдөг болох ёстой. Цол өгдөг, өгсөн цолоо буцаагаад авах зүй ёсны эрхгүй мэргэжлийн холбоо байгаад ч хэрэггүй. Тийм ч учраас допингийг монгол бөх дийлэхгүй байгаа юм. Цолоо өгдөг, барилдах эрхийг нь хасдаг хүчгүй холбоо байгаа учраас л бөхчүүд хэрэглэсээр байгаа нь нүцгэн үнэн. Хүчтэй холбоотой байж гэмээнэ тухайн спорт хүчтэй болно. Нэгэнт хүчтэй болсон хойно хууль дүрэм ч мөрдөгддөг болно. Хэн нэгнийг сошиалоор гутаан доромжилж матарладаг явдал ч арилна.
Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн нь баттай мэдээлэл болохыг зарим хэвлэл бичжээ. Хэн нь ч байлаа гэсэн яана гээч. Тэд үсрээд нэг жил л барилдахгүй. Дараагаас нь юу ч болоогүй юм шиг барилдана. Бид хоёр сар зүхээд л мартана. Допинггүй мэт бөхөө үзнэ. Уран мэх, бөхийн ураа ашигласан монгол бөхийг бус допингтой барилдаж буй монгол бөхөө л үзнэ.
Сэтгэгдэл ( 9 )
Ene hui negdliin uimaa bolio jaahan bolovsrongui bolgoo.
Ene hui negdliin uimaa bolio jaahan bolovsrongui bolgoo.
Ene hui negdliin uimaa bolio jaahan bolovsrongui bolgoo.
Buh uzeed tuushraad bdag humuus dewergehee bolchih bai shagnal ene tereer tegehgui bol naaduul chini mungund uheed doping uugaad l shuud bayajih geed l ulairaad bna
ih sport bish dopingoo chaagaad barildaa, jinhene alaan uzey
Batsuuri bainga doping kheregledeg,ard tumen medne
Doping geed zuuluruuleed baihin ,naadah chini jinhene dontuuldag cocaine,amphetamin crystal mus gedegtei mash tustui huchtei sergeesh har tamhinuud bodisuudshdee,tegeed yaagaad shorond ordogguiin,
2019 оны наадмаар Батсуурь хэрэглэчихээд Оюунболдын хариутай сольчихсон юм байналдаа. Удах чангараад байдаг юмаа энэ Батсуурь!
lalaruud buu uz tedniig