ОХУ-ын спортын ертөнцөд ээлжит маргаан дэгдлээ. Энэ удаад олимпын аварга, 18 настай Алина Загитова маргааны төвд ороод байна.
Алина өнгөрсөн жилийн 12 дугаар сард тэмцээн уралдаанаас түр завсарлага авч байгаагаа зарласан. Энэ сард ОХУ-ын уран гулгалтын шигшээ баг цугларалтад гарсан ч Алина оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Загитова “Би энэ сарын 12-13-нд болох шигшээ багийн цугларалтад гарахгүй байх шийдвэр гаргалаа. Энэ үеэр болох “Мөстлөгийн үе” шоунд хөтлөгч хийх болсон. Надад маш сонирхолтой байгаа. Намайг ойлгоорой” гэж тайлбарласан байлаа.
Уран гулгалтын олимпын 3 удаагийн аварга, одоо Төрийн Думын депутат Ирина Роднина энэ талаар “Спорт экспресс” сонинд ярилцлага өгөхдөө “Загитова насанд хүрсэн хүн. Тэр телевизийн нэвтрүүлэгт оролцох эрхтэй. Гэхдээ Алина шигшээ багаас шоуг илүүд үзэж байна. Хэрэв тэр хичээл сургууль гээд чөлөө авсан бол би ойлгох байсан. Харин шоунд оролцож, мөнгө авах гээд шигшээ багийг орхиж байгаа нь таалагдахгүй байна. Түүнийг шигшээ багт авсан нь алдаа байжээ. Уран гулгалтын дасгалжуулагч нар, холбоонд хандаж хэлэхэд Алинаг шигшээ багаас хасах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
saihan busgui yymAaa. beauty in beast
Ишш зайлуул. Хорвоог унждаг юмаараа хардаг хүмүүс хөөрхий еэ. 66. 181. 168. 131
Boov huhdug boloo bizdee