Ж.Эрдэнэбат ХААЛТТАЙ ХОРИХ АНГИАС цахимаар хуралд оролцож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.09.15/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.

Өнгөрөгч долоодугаар сарын 6-ны өдөр Ж.Эрдэнэбатад  зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэр гаргасан байдаг. Гэвч шүүгдэгч нарын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. Өнөөдрийн хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас цахимаар хуралд оролцож байна.

Хэргийг сануулахад, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3 (Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл ху гацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаазалбал таарна(202.9.46.174) 2020 оны 09 сарын 15

Өнөөдөр Монгол хүчгүй, Хятадын гарын үзүүрээр хөдөлдөг болсон нь иймэрхүү эрх мэдэлтэн, албан тушаалтануудаас болж байгаа юм.

1  |  0
Z(202.9.46.174) 2020 оны 09 сарын 15

Ялы нь нэм!!!

1  |  0
Gvdrf(202.126.89.43) 2020 оны 09 сарын 15

Yliig ni nemj l oorchloh heregtei.

1  |  0
Top