КОВИД-19: Бөмбөгтэй хоккейн ДАШТ цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Бөмбөгтэй хоккейн ДАШТ өнгөрсөн хавар гуравдугаар сард явагдах ёстой байсан. Гэвч цар тахлын улмаас аравдугаар сарын 5-11-нд ОХУ-ын Эрхүүд явагдах болж хойшлогдсон билээ.

Гэвч дэлхий дахинд цар тахлын аюул буурахгүй байгаа тул цуцлагдсан байна.

ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин “Цар тахлаар одоо олон улсын ихэнх тэмцээн хойшлогдож, цуцлагдаж байгаа тул ДАШТ-ийг зохион байгуулах аргагүй боллоо. АНУ, Швед, Казахстаны баг ирэхээс татгалзсан” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

ДАШТ-д ОХУ, Швед, Финланд, Казахстан, Норвег, АНУ, Герман, Эстонийн баг оролцох ёстой байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top