“Ирэх жил гэрээний хугацаа нь дуусаж, чөлөөт агент болох ОХУ-ын хоккейчин Александр Овечкин “Вашингтон” багаас жилд 12 сая долларын гэрээ хүсэх байх” гэж RMNB мэдээллээ. Тус багт ойр нэгэн эх сурвалж ингэж мэдээлсэн гэх бөгөөд хэрэв “Вашингтон” ийм гэрээ байгуулахыг зөвшөөрвөл Овечкин НХЛ-ийн түүхэнд хамгийн өндөр цалинтай орос хоккейчин болох юм. Жилд 11,6 сая ам.долларын цалинтай “Рейнжерс” багийн довтлогч Артем Панариныг гүйцэх болно. Одоо НХЛ-д хамгийн өндөр цалинтай тамирчин нь “Эдмонтон” багийн Коннор Макдэвид (жилд 12,5 сая доллар) юм.
Александр 2005 оноос “Вашингтон-д тоглож байна. Энэ улирал 68 тоглолтод 67 (48+19) оноо, плей-оффын 8 тоглолтод 5 (4+1) оноо авсан.
Одоо 708 гоол оруулсан амжилтаар НХЛ-ийн түүхэнд наймд бичигдэж байна.
1 Уэйн Гретцки Эдмонтон Ойлерз 894 гоол
2 Горди Хоу Детройт Ред Уингз 801
3 Яромир Ягр Вашингтон Кэпиталз 766
4 Бретт Халл Сент-Луис Блюз 741
5 Марсель Дионн Лос-Анжелес Кингз 731
6 Фил Эспозито Бостон Брюинз 717
7 Майк Гартнер Нью-Йорк Рейнжерс 708
8 Александр Овечкин Вашингтон Кэпиталз 708
9 Марк Мессье Нью-Йорк Рейнжерс 694
10 Стив Айзерман Детройт Ред Уингз 692
Сэтгэгдэл ( 2 )
ovi 708 goals shuudee
706 гооль л доо