ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон урагшилна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Хонь

Эерэг өдөр. Шинэ танилтай болно. Гэхдээ хайр сэтгэлийн харилцаанд бүү яар. Хүссэнээ авах гэж хэт улайрах хэрэггүй. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үг гүн утгатай. Таны амьдралд том өөрчлөлт гарах өдөр ирнэ. Харин бүү яар.

Үхэр

Сайхан өдөр. Санхүүгийн байдлаа дээшлүүлнэ. Магадгүй та ойрд ашиг олно. Хүмүүстэй танилц. Гэрээсээ хол явж, хатуу хөтүүг мэдэр. Өдрийн хоёр дахь хагаст том шийдвэр гаргаж магадгүй.

Ихэр

Ажил хэрэг маш сайн явагдана. Хамгийн гол нь одоо зөв зүйлд төвлөрөх хэрэгтэй. Бодож санасан зүйлээ бодитой болго. Та санаа бодлоо цэгцэлж чадвал амжилтад хүрнэ. Оройг үр бүтээлтэй өнгөрүүлнэ.

Мэлхий

Өнөөдөр таны хийсэн бүх зүйл гялалзана. Эргэн тойронд тань ч энэ гэрэл түгнэ. Ямар ч ажлыг хийх хүч танд байна. Их зүйл хүлээгээгүй газраасаа ч та урам авна. Хувь тавилан тань бэлэг бэлджээ. Ирээдүйгээ төлөвлөхөд сайхан өдөр.

Арслан

Бусдаас өөр байна. Гэхдээ хүмүүсийн санаа бодлыг үл тоож болохгүй. Танд хачин, сонин санагддаг хүний үгийг ч сонс. Ингэсний дараа танд амжилттай санаа төрнө. Тэнгэрийн хаяа руу харах боломж олдоно.

Охин

Таны амьдралд шинэ үе эхэлж байна. Шинэ боломжийг атга. Удахгүй та урагшилсан байх болно. Өнөөдөр гэртээ жинхэнэ эзэн нь байна. Ойр дотнынхондоо сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

Жинлүүр

Дотроо бодож буй зүйлээ гаднаа илэрхийлэх хэрэггүй. Үүнийг тань ойлгох нэгэн байна, ойлгохгүй ч нэгэн байна. Бодлоо өөртөө үлдээсэн нь дээр. Аливаа зүйлээс гэгээтэй талыг нь олж хараарай. Санхүүгийн асуудлаа шийднэ. Дотоод сэтгэлээ чөлөөл.

Хилэнц

Бүх зүйл сайхан болно. Зоригтой алхам хийх нь танд эрч хүч өгнѳ. Үрэлгэн байх хэрэггүй. Мөн гэмтэж бэртэхээс сэргийлж, спортоор хичээллэхдээ болгоомжтой байгаарай.

Нум

Хувь заяанд гэнэтийн өөрчлөлт гарна. Санхүүгийн алдагдал болон илүү зарлага гаргахаас сэргийл. Төлөвлөгөө, дотнын хүнтэйгээ харилцах зөв хандлага танд хэрэгтэй байна. Үйл ажиллагааны шинэ хүрээг олж харах нь танд хүссэн үр дүнг авчирч магадгүй.

Матар

Сэтгэл хөдлөл тогтвортой байна. Санхүүгийн нөхцөл байдалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Үйл ажиллагааны хүрээгээ тэл. Эргэн тойрны хүмүүсээс тусламж хүсэхээсээ бүү санаа зов. Эсрэг хүйсийн хүнтэй маргалдаж магадгүй.

Хумх

Хайртай хүнтэйгээ бага зэрэг санал зөрөлдөх ч романтик байдал хэвээрээ байна. Санхүүгийн тал дээр нэмэлт орлого хайна. Зөн совиндоо итгэ. Хийх зүйлээ мэдэж байвал амжилт олно. Гэхдээ зөвхөн өөрийнхөө санаа бодлыг дагаарай.

Загас

Ажил, гэртээ аль алинд нь амгалан тайван байдлыг хадгал. Тэвчээр болон итгэл нь сөрөг зүйлийг зөөллөх болно. Амьдралд үргэлж таатай зүйл тохиох өдөр гэж байхгүй. Шийдэж чадахгүй байгаа асуудлаараа мэргэжилтэнд хандаж болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top