Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн Өрнө бүсийн аваргын төлөөх тоглолтод Денвер Наггетс баг сайн байж 114-106 онооны харьцаагаар хүчтэй өрсөлдөгч Лейкерсийг буулган авлаа.
Ингэснээр цувралын харьцаа 2-1 болж бага ч атугай ойртож чадсан юм.
Өнөөдрийн тоглолтод Жамал Муррей 28 оноо,12 оновчтой дамжуулалт өгснөөр дабл дабл гүйцэтгэжээ. Харин төвийн шилдэг тоглогч Никола Йокич 10 удаа самбараас бөмбөг авч багийнхаа хожилд тус хүргэсэн байна.
Харин өрсөлдөгч багаас Леброн Жеймс 30 оноо авч трипл дабл гүйцэтгэсэн ч багаа ялалтад хөтөлж чадсангүй.
Денвер Наггетс баг өнөөдөр эхний гурван үед өрсөлдөгчөө оноогоор илүүрхсэн. Гэвч дөрөвдүгээр үед Лейкерсийнхэн сайн тоглосон ч энэ удаагийн тоглолтод Денверчүүд ялалт байгууллаа.
Денвер Наггетс баг энэ жилийн плей-оффт хэний ч таамаглаагүй үр дүн үзүүлж бүсийн финалд 16 жилийн дараа дахин шалгарсан билээ.
Хоёр багийн дараагийн тоглолт монголын цагаар баасан гарагт буюу энэ сарын 25-ны өглөө болно.
Сэтгэгдэл ( 0 )