Алексей Навальный эмнэлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный Берлины “Шарите” эмнэлгээс гарчээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 7-ныг хүртэл комд байсан юм. Германы шинжээчид түүнийг “Новичок” төрлийн бодисоор хордуулсан гэж дүгнэж байгаа бол Оросын тал үүнийг үгүйсгэж буй.

32 хоног эмчлүүлсэн түүнийг бүрэн эдгэрнэ гэж Германы эмч нар үзэж байгаа аж. Шарите эмнэлгийн хэвлэлийн албанаас “Өвчтөний бие сайжирсан тул эмнэлгээс гаргасан. Алексей Навальный “Шарите” эмнэлэгт 32 өдөр эмчлүүлснээс 24 хоногт нь сэхээнд байсан. Түүнийг хордуулснаас үүдэлтэй цаашид гарч болох эрсдлүүдийг дүгнэхэд эрт байна” гэж мэдэгджээ.

Навальный өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Томскоос Москва руу нисэж явахдаа гэнэт бие нь муудаж, онгоц Омск хотод яаралтай буулт хийсэн юм.

Алексей Навальныйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлээд байгаа билээ. Түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжсэн хүмүүсийн дотор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар ч байжээ.

Оросын сөрөг хүчний тэргүүн эдгэрснийхээ дараа Орос руугаа буцна гэж мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(66.181.161.109) 2020 оны 09 сарын 23

Баяр хүргэе.

0  |  0
Top