Эрэн сурвалжлагдаж байсан Навальныйг Шереметьевод саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг Москва хотын “Шереметьево” олон улсын нисэх онгоцны буудалд саатуулжээ. Тэрбээр “Ив Роше” хэргээр авсан тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн хэмээн эрэн сурвалжлагдаж байжээ.
ОХУ-ын Ял эдлүүлэх холбооны албаны мэдээллээр, Навальныйг эрэн сурвалжилж буй талаар түүний өмгөөлөгч мэдэж байсан гэнэ.

Навальный 2020 оны туршид тэнсэн харгалзах ялын нөхцөлийг удаа дараа зөрчсөн аж. Тэрбээр сард хоёр удаа тодорхой өдрүүдэд бүртгүүлэх ёстой байсан бөгөөд түүнийг Германы “Charite” эмнэлэгт эмчлүүлж байх үед энэ шаардлагыг түр хугацаанд  зогсоогоод байжээ.

Алексей Навальный “Победа” агаарын тээврийн компанийн нислэгээр ирсэн байна. “DP936” нислэгийн онгоц хуваарь ёсоор “Внуково” нисэх онгоцны буудалд газардах ёстой байсан ч онгоцны багийн ахлагч техникийн асуудлын улмаас “Шереметьево”-д газардах болсон тухай мэдэгдсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Навальныйг саатуулсантай холбогдуулан АНУ-ын Төрийн департамент Кремлийг ийм шийдвэр гаргасныг эсэргүүцэж, түүнийг даруй суллахыг уриалсан бол Канад, Европын хэд хэдэн улсын гадаад хэргийн яамд мөн ийм уриалга гаргаад байна. Европарламентын тэргүүн Давид Сассоли Навальныйг Европын парламентад урихад бэлэн буйгаа илэрхийлсэн бол Чехийн Гадаад хэргийн сайд Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын зөвлөлд Навальныйг саатуулсантай холбогдуулан хориг арга хэмжээ авах асуудлыг тавих болно гэж мэдэгджээ.

 


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (59.153.114.148) 2021 оны 01 сарын 20

Baruuni tusgai albadtai holbootoi urvagchiig bariad horih ni zuin hereg. Manaihan harin saihanbileg bayartsogt geed urvagchidiin tolgoig ileed l baij bna

0  |  0
Zochin(202.9.46.204) 2021 оны 01 сарын 18

Зов улс орноо гадныханд тал засч жужиглэсэн амьтан

0  |  0
(167.114.236.244) 2021 оны 01 сарын 18

Niger

0  |  0
Зочин(202.179.24.114) 2021 оны 01 сарын 18

үхсэний сөрөг хүчин байдгийн,даравгараа мэдэхгүй дарвайж байж дааганаасаа унасан л хүн

1  |  0
Top