Навальныйтай холбоотойгоор Орост хориг тавих санал гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас Герман болон Франц улс Алексей Навальныйтай холбоотойгоор хориг тавих санал гаргахаар бэлтгэж байгаа талаар мэдэгджээ. Түүний ярьснаар Химийн зэвсгийг хориглох байгууллага Навальныйгаас “Новичок” төрлийн химийн бодис илэрсэн гэх Герман, Швед болон Францын лабораторын шинжилгээний хариуг баталсан байна. Иймээс Герман болон Франц улс уг үйл явдалтай холбоотой тодорхой хүмүүст хорих тавих санал гаргахаар бэлтгэж байгаа аж.

Франц болон Герман улс энэ сарын 7-нд хамтарсан мэдэгдэл хийж, Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хордуулсан үйл явдалтай холбоотойгоор ОХУ-д хориг тавих саналыг Европын холбоонд гаргана гэсэн юм.

ОХУ-ын Гадаад хэргийн яам дээрх хоригийн талаар “Хоригууд үргэлж хариу арга хэмжээ авахад хүргэнэ” гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(114.242.249.130) 2020 оны 10 сарын 12

navalniig baruunii tagnuuliinhan horduulaad orsod buruu chihsen l ajillagaa shdee

0  |  0
Top