Людмила Навальная: Хүүг минь нууцаар оршуулах гэж намайг дарамталж байна

2024 оны 02 сарын 23

Шоронд нас барсан Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйн ээж Людмила Навальная “Эрх баригчид хүүгийн минь шарилыг нууцаар оршуулахаар төлөвлөж байна. Тэд салах ёс гүйцэтгүүлэлгүйгээр нууцаар оршуулж, намайг шинэхэн булшин дээр аваачаад хүүг минь энд нойрсож байна гэж хэлэх юм гэнэ. Би үүнийг зөвшөөрөхгүй” гэж видео мэдэгдлээрээ дамжуулан хэллээ.

Тэрбээр лхагва гарагийн орой эмнэлэгт хүүгийнхээ шарилыг анх удаа харж, нас барсныг нь батлах гэрчилгээг хүлээж авчээ. Гэрчилгээн дээр үхлийн шалтгааныг нь жам ёсны гэж тодорхойлсон байсан гэнэ.

Үүний дараа Людмила Навальная видео бичлэг хийж “Би Салехард хотын Мөрдөн байцаах хорооноос дөнгөж гарч ирлээ. Тэнд бараг нэг хоног ганцаараа мөрдөн байцаагчид болон шүүх шинжилгээнийхэнтэй байлаа. Өмгөөлөгч нарыг өнөөдөр үдээс хойш л оруулсан. Өчигдөр орой тэд намайг нууцаар морг руу аваачиж, Алексейн цогцсыг харуулсан. Мөрдөгч нар үхлийн шалтгааныг тодорхойлсон гэж хэлж байгаа. Тэд Алексейг хаана, хэзээ оршуулах талаар болзол тавьж, намайг дарамталж байна. Энэ бол хууль бус зүйл. Эрх баригчид намайг сүрдүүлж эхэлсэн тул би энэ бичлэгийг хийлээ. Тэд миний нүд рүү харж байгаад нууцаар оршуулахыг зөвшөөрөхгүй бол хүүгийн чинь цогцост ямар нэг зүйл хийнэ гэж хэлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам шарил муудахыг анхааруулсан. Надад тусгай нөхцөл хэрэггүй. Бүх зүйлийг зүгээр л хуулийн дагуу байлгахыг би хүсэж байна” гэжээ.

Алексей Навальныйн хэвлэлийн нарийн бичиг Кира Ярмышийн ярьснаар улстөрчийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд өмнө нь түүний үхлийг “гэнэтийн” гэж тодорхойлж байсан бол одоо шүүх шинжилгээнийхэн “жам ёсны” үхэл гэж гэр бүлийнхэнд нь хэлсэн байна.

ОХУ-ын хуулийн дагуу бол үхлийн шалтгааныг нь тогтоосны дараа талийгаачийн цогцсыг хоёр хоногийн дотор ар гэрийнхэнд нь өгөх ёстой байдаг. Алексей Навальныйн ээж хүүгийнхээ цогцсыг нэн даруй авахыг шаардаж буйгаа видео бичлэгээрээ дамжуулан хэллээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(66.181.187.103) 2024 оны 02 сарын 24

хууль ёс,хүний ёс огт байхгүй,оркуудын улс мөн дөө

0  |  0
клоун(202.9.40.192) 2024 оны 02 сарын 24

ерөөсөө л анхнаасаа л алиалагч л БАЙСАН ШҮҮ ДЭЭ, манайд ЭЭБИй, ЗИЙ гээд л байсан даа, өнөөдөрийн өндөрөөс эргээд нэг хархаар, дан АнУ нохойнууд, Сири улс, Кадафи, Саддам дарга, Афган улс Укра Гүрж гээд л НАТО ийн нохой үржүүсэн улс юу болдогийг өдөр бүр л харж байна даа

0  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 02 сарын 24

103579319 d chi muu haraal idmer eh hunii zovlong tavlaj bgaa bol chi muu adgiin shaar idee yarandaa baruilj yheh bolnoo za

0  |  0
Зангараг(103.212.117.19) 2024 оны 02 сарын 24

Путин ар гэрт нь тэрбум $ өгч нүглээ наминчлах хэрэгтэй эс тэгвээс өөрөө хог дээр унана.

3  |  2
Иргэн(103.57.93.19) 2024 оны 02 сарын 24

Барууны гар хөл болж улсаасаа уравсан

1  |  4
Top