Францын нийслэл Парис хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны эсрэг байрлах Шантемесс гудамжны нэрийг өөрчилж, Оросын сөрөг хүчний тэргүүн агсан Алексей Навальныйн нэрэмжит болгохоор болсон тухай Парис хотын захирагч Анн Идальго мэдэгджээ.
Парисын зөвлөл энэхүү шийдвэрийг санал нэгтэй дэмжсэн байна. Шантмесс гудамж байрладаг Парисын 16-р тойргийн захирагч асан Фрэнсис Шпинерийн онцолсноор, Навальный нь Орос төдийгүй олон улсад эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон хүн. Түүний нэрээр Парисын гудамжийг нэрлэх болсон нь Оросын дэглэмийг эсэргүүцэж буйн нэг хэлбэр юм гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )