ОХУ-ын Төрийн Думын олон улсын харилцааны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Дмитрий Новиков АНУ-ын Оросын эсрэг авах гэж буй хориг арга хэмжээний талаар “RT” агентлагт ярьжээ. АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намын сенаторууд Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг “Новичок” төрлийн бодисоор хордуулсан гэсэн дүгнэлт гарсантай холбоотойгоор ОХУ-ын хэд хэдэн албаны хүмүүсийн эсрэг хориг тавих санал гаргасан байна.
Дмитрий Новиков ярихдаа “Хордлоготой холбоотой юу ч тогтоогдоогүй, юу ч тодорхойгүй байгаа. Энэ бүгд одоогоор бүрхэг, нууц байна. Энэ нөхцөл байдлын учрыг тайлах нь тийм ч их тус болохгүй. Яагаад гэвэл Оросын тал нөхцөл байдлыг “Шарите” эмнэлэг танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
Новиковын ярьж буйгаар ээлжит хориг тавих үндэслэл баталгаагүй байгаа бөгөөд АНУ Оросын эсрэг хориг тавихын тулд юуг ч шалтгаан болгон ашиглахад бэлэн байгаа аж.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Баруунаас ОХУ-ын эсрэг хориг тавьсан тохиолдолд тус улс хариу барилгүй суухгүй гэж мэдэгдсэн байна.
Германы талаас энэ сарын 2-нд Навальныйд хийсэн шинжилгээгээр түүнийг “Новичок” төрлийн химийн бодисоор хордуулсан гэж тогтоосноо зарласан юм. Харин ОХУ-ын зүгээс Навальныйг Берлин рүү аваачихаас өмнө уг бодис илрээгүй болохыг мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Oros baisan hudlaa l onoodor chi Mongol orondoo avgainhaa saltaand hoshuugaa shaachihaad 18 Tao ohinii bogsiig unerlej yavaagaa medej av Teneg gichii
газар нутгаа орост алдчихаад аугаа орос орон ч гэх шиг эргүү мал вэ
Navalnii chi hogiin Amerikiin tsaad yavuulga bodlogogiig mash sain medmeer yum .Chamd gantshan Oros oron heregtei .Chi Orosiin sorog huchin bolno gedeg chini chi Eh oornoo Amerikt l ogno gesen ug .Augaa Oros Eh ornoosoo urvasand tootsoj baina daa Navalinii Chamaig