Алексей Навальныйн цогцсыг ээжид нь өглөө

2024 оны 02 сарын 26

Оросын сөрөг хүчний тэргүүн агсан Алексей Навальныйн цогцсыг ээжид нь өгчээ.

Людмила Навальная өнгөрсөн долоо хоногт хүүгийнхээ цогцсыг авч чадахгүй байгаагаа хэлж, эрх баригчид Навальныйг нууцаар оршуулахаар түүнийг сүрдүүлж байгаа талаар видео бичлэгээр дамжуулан мэдэгдсэн билээ.

ОХУ-ын эрх баригчдыг шүүмжилдэг байсан Алексей Навальный 19 жилийн хорих ял эдэлж байсан юм. Түүнийг хоёр сарын өмнө Москвагийн ойролцоох шоронгоос Оросын хамгийн хатуу дэглэмтэй хорих газар гэгддэг Умард туйлын шоронд шилжүүлсэн байсан юм.

Алексей Навальный шоронд салхилж байхдаа ухаан алдаж унасан гэж шоронгийн захиргаа мэдээлсэн билээ. Түүний үхлийн шалтгааныг жам ёсны гэж тодорхойлжээ.

Навальныйн гэр бүлийнхэн түүний цогцсыг өгөлгүй удааж байгааг эрх баригчид аллагын ул мөрийг устгахаар оролдож байна гэж шүүхэд гомдол гаргасан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top