ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон амжилтад хүрнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Хонь

Таны санаачилга амжилтад хүрнэ. Таалагддаг хэн нэгнийг болзоонд урихыг хүсэж байвал өнөөдөр ээлтэй өдөр. Таны өдөр тул зоригтой байгаарай. Хүүхэдтэй болохыг хүсэж байвал хайртдаа хэл. Та өнөөдөр гялалзан мандах тул хайрт чинь таны төлөө юу ч хийхэд бэлэн байх болно.

Үхэр

Ойр дотнын хүний үйлдэл, үгэнд гомдох магадлалтай. Гэхдээ таны буруу байж болох юм. Учир нь энэ өдөр жижиг зүйл дээр ч өө хайж, маргаан өдөөх болно. Тиймээс энэ өдөр юу хэлэх, ярихаа хянамгай бодож, анхааралтай байгаарай.

Ихэр

Анхаарал халамжтай байх болно. Хэчнээн ачаалалтай өдөр байсан ч хайртдаа зав гаргаарай. Дотнын хүн чинь уурлан, маргалдсан ч тэвчин, түүний бухимдсан шалтгааныг ол. Учир нь та хоёр жаргал төдийгүй зовлонгоо ч хуваалцах ёстой.

Мэлхий

Өнөөдөр хайр дурлалын гал дүрэлзэн асна. Хайрттайгаа ярихаас халгаад байсан зүйлээ илэн далангүй ярь. Ямар ч хүнд сэдэв байсан ярилцах өдөр. Энэ өдөр мөн хайр дурлалаа илчлэхэд тохиромжтой. Ганц бие хүмүүс таалагдсан хүнээ болзоонд уриарай.

Арслан

Энэ өдөр олон жилийн өмнөх хайраа эргэн санагалзана. Одоо үеэрээ амьдрахыг танд зөвлөж байна. Өнгөрсөн үеэ хайрлах хэрэгтэй ч байнга санаад байж болохгүй. Өнгөрснөөсөө салж чадвал та энэ өдөр шинэ романтик харилцаа нээж чадна.

Охин

Өөрийн эндүүрэлдээ автаж, алдаа гаргах өдөр. Хэн нэгний санамсаргүй үйлдлийг та хайр гэж харах болно. Энэ өдөр хэн нэгний амлалт, магтаалд баярлалгүй, хянуур байгаарай.

Жинлүүр

Аз жаргалын зам нээлттэй байна. Эрх чөлөөтэй хүмүүс сайн хүнтэй учирна. Харин гэр бүлтэй хүмүүс ажилд дарагдана. Хэн хэнийхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, харилцан буулт хийж байж хосууд аз жаргалтай байх болно.

Хилэнц

Энэ өдөр олны анхаарлыг татна. Санхүүгийн асуудал таныг орхино. Дарга, удирдлага танд сэтгэл ханамжтай байна. Илүү ашигтай ажилд оролцох боломж гарахыг үгүйсгэхгүй. Аливаа зүйлийн муу талыг нь түрүүлж бодох биш зоригтой алхам хий.

Нум

Санхүүгийн үйл ажиллагаанд оролцоход таатай өдөр. Од эрхэс таны ашиг орлогыг ивээнэ. Таны өөдрөг үзэл эргэн тойронд эерэг нөлөө өгнө. Хүмүүс тантай хамтрахыг хүснэ. Өнөөдөр архаг өвчин сэдрэхийг үгүйсгэхгүй тул эрүүл мэнддээ анхаар.

Матар

Санхүүгийн байдал дээшилнэ. Эргэн тойрныхон танд сэтгэл хангалуун байна. Ашигтай санал авч магадгүй. Бүх хүнтэй адил тэгш харилц. Энэ өдөр чухал бичиг баримтаа цэгцэлж, хувийн болзоо, уулзалтад явах цаг гарна.

Хумх

Өнөөдөр маргаан, мэтгэлцээнээс хол явсан нь дээр. Бардам зангаа татахгүй бол амиа бодсон үйлдэл нь хүмүүстэй харилцах харилцааг сүйтгэж мэднэ. Нэмэлт ачаалал авахгүй байх нь ажлаа сайн хийхэд тусална.

Загас

Ажил, амралтаа зөв төлөвлө. Долоо хоногоор төлөвлөгөө гарга. Сэтгэл хөдлөл нэмэгдэх нь буруу үйлдэл хийхэд хүргэх учир эрт унтаж амарч бай. Ямар ч тохиолдолд таны биед амралт, цаг хугацаа хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top