Дэлхийн тулааны урлагийн түүхэнд хүчтэй чадалтай, авьяастай сайн тамирчин олон байсан. Гэхдээ тэдний дунд домог болон мөнхөрсөн нь цөөн. Холимог тулааны домгуудын нэг “Сүүлчийн император” хочит Федор Емельяненко өнөөдөр зодог тайллаа.
“Аваргуудын дундах аварга”, “Сүүлчийн император”, “Ертөнцийн хамгийн хүчтэй хүн”, “Хүн төрөлхтний түүхэн дэх их аварга”. Түүнийг янз бүрээр нэрлэж, дуудсан ч Федор даруу төлөв хэвээрээ. Улс төрд орж, сонгуульд өрсөлдөн, Спортын сайдын зөвлөх болж, урлагийн салбарт зүтгэн, кино, зар сурталчилгаанд тоглож, алдар хүндийн оргилд хүрсэн хэдий ч үг дуу цөөн янзаараа.
“Би хувцас хунар, эд зүйлсээ урагдаж муудахаас нь өмнө солих дургүй”
Гял цал болсон ганган зүйлд дургүй нь түүний бас нэгэн онцлог. Спортын сайд Муткогийн дуудсанаар л Москвад шилжсэнээс биш тэр одоо болтол Белгород мужийн Хуучин Оскол хэмээх манайхаар бол сумын төвдөө л амьдардаг. 100 жилийн өмнө Европын сэхээтнүүд алдарт Лев Толстой хөдөө яаж амьдарч байгааг харах гэж Ясная Полянад ирдэг байсан бол одоо гадаад дотоодын телевизийн сурвалжлагч нар Осколд ирж, дэлхийн хамгийн хүчтэй хүн модон байшин дотор самар цөмөн, хуучин дугуйг лантуугаар нүдэн, дасгал хийж байгааг нүдээ бүлтийлгэн хардаг болжээ. Яагаад тэр одоо болтол Хуучин Осколд байсаар байна вэ? Ертөнцийн хамгийн хүчирхэг иргэн хүн ёстой л дэлхийн хаана ч дураараа амьдарч болохоор.
“Би энд өссөн. 12 настайгаасаа л сургуулийнхаа спорт танхимд бэлтгэл хийсэн, одоо ч хийж байна. Танхимыг бид өөрсдөө засаж янзалсан. Яагаад заавал Москвад амьдрах гэж? Эцэг эхчүүд хүүхдээ алдар нэртэй хүн боллоо гэж хайрладаггүй биз дээ. Тэрэн шиг л миний хот онцгой юм үгүй ч энэ бол миний хот”
Ингээд Федор Емельяненког амжилтад хүргэсэн, амьдралын дүрмийг танилцуулья.
-Хэрэв хаа нэг газар чинь өвдөж байвал чимээгүй тэс. Тэгэхгүй бол хүмүүс тэнд чинь л цохино.
-Хүчтэй нь ялдаггүй, эцсээ хүртэл үзэлцдэг нь ялдаг.
-Хэр удаан бэлтгэл хийсэн нь чухал биш хэрхэн бэлтгэл хийсэн чинь чухал.
-Биеийн тамирын дасгалын туухай шил архинаас 20 дахин үнэтэй байдаг улсад амьдарч байгаадаа гомддог.
-Би Украинд төрсөн ч Орост бүх амьдралаа өнгөрөөсөн. Одоо хоёр өөр улс ч миний хувьд хуучнаараа л нэг орон.
-Эх орон бол ээж л гэсэн үг. Эх оронтой байгаадаа л баярлаж, хайрлаж байх хэрэгтэй. Ээж нар маань заримдаа өвддөг шүү дээ, тэр шиг л улс орон хөгжиж, заримдаа хямардаг.
-Жинхэнэ эр хүн гурван зүйлийн төлөө л тулалддаг. Эх орон, ээж, хайртай бүсгүйнхээ төлөө.
-Би жирийн хүн шиг амьдрахыг хүсдэг. Тулааны тамирчид өөрийгөө агуу, шилдэг гэж бодоод ирэнгүүтээ л ялагддаг юм.
-Америкийн тулаантай киноны баатартай адилхан байхыг хүсдэггүй. Манай залуучууд тэднийг шүтэн биширдэг нь буруу. Тэдний дэргэд Александр Невский, Дмитрий Донской, Пересвет бол санаанаасаа зохиогоогүй, жинхэнэ баатар эрчүүд. Эх орныхоо төлөө амиа өргөсөн тэдэн шиг болохыг залуучууд хүсэх хэрэгтэй.
-Цэрэгт яваад үз. Армийн ачаар бие махбод чангаран, тэсвэр хатуужилтай болж, би жинхэнэ эр хүн болсон. Залуучуудад арми зайлшгүй чухал.
-Бурхан бий. Хамгийн нүгэлтэй, муу дээрэмчнийг ч бурхан сэнхрүүлэн засаж чадна. Бурхан байдаг гэж би ойлгон мэдэрсэн. Намайг зовоож байсан асуудлууд тэр дороо алга болж, миний амьдрал өөрчлөгдсөн юм.
-Хүн болгонд сайн муу тал бий. Надад ч адилхан. Гэхдээ би түүнийгээ нүглээ наминчлахдаа л хэлнэ.
-Библийн сургаал тулаан хоёр зөрчилддөг гэж би бодохгүй байна. Тулааны урлагийг би спорт гэж үздэг. Хэдий хатуу ширүүн спорт ч би ринг дээр хэн нэгнийг алах гэж гардаггүй.
-Виктор Цойгийн уран бүтээл надад таалагддаг. “Цусны бүлэг”, “Нар нэртэй гариг”, “Хар цомог” концертын дуунуудыг сонсох дуртай.
-Эмэгтэй хүн хайр дурлал, сайн сайхныг авчирч байх ёстой гэж боддог. Гэтэл одоогийн бүсгүйчүүд өөрсдийгөө л бодож, үнэтэй бэлэг өг гэж шаарддаг болжээ. Миний бодлоор эмэгтэй хүн өөрөө хүнд хайр бэлэглэж, эр нөхөр, үр хүүхдэдээ үлгэр жишээ болж явах ёстой.
-Тэмцээний өмнө би юу ч боддоггүй. Хүч чадал, тэсвэр хатуужил, сэтгэл санаагаа хөвчлөхийг хичээдэг. Тэгээд л тулалдана. Би уурладаггүй, өрсөлдөгчөө доромжилж, загнадаггүй. Маргааш тулалдах өрсөлдөгчтэйгөө урьд өдөр нь инээж ярилцан, тоглоом тохуу хийж чадна.
-Хөлбөмбөгт дуртай ч ямар нэг багийг онцлон дэмжээд байдаггүй. Том тэмцээн үзэж байгаад Оросын шигшээ баг ялагдангуут л ямар ч сонирхолгүй болчихдог.
-Гадаа салхинд найз нартайгаа шорлог шаран, инээж суух шиг сайхан амралт байхгүй.
-Лев Толстой, Антон Чеховын зохиолыг унших дуртай. Тэндээс л хүн гэж юу болохыг мэдэж авна.
-Хэн нэгэнд өөрийгөө батлан харуулах гэж хичээгээд хэрэггүй. Чимээгүй л зорилгодоо хүрэхээр зүтгэ. Үйл хэрэг чинь өөрөө харуулна.
-Бахархал бол хүний хамгийн том нүгэл. Бахархан онгирч, өөрийгөө Бурханаас дээгүүр тавьснаас болж бид нүгэл үйлддэг.
-Тулааны урлагийн гүн ухаан бол ринг дээр хатуу ширүүн, амьдрал дээр зөөлөн байх. Хүчтэй хүмүүс харгис ширүүн байдаггүй.
-Унаж үзээгүй хүн босож үзээгүй байдаг.
-Бокс тоглож үзээгүй. Цаашдаа ч тоглох сонирхол байхгүй. Би бол холимог тулааны мастер.
-Миний хувьд мөнгө бол ойр дотнынхондоо туслах боломж төдий зүйл. Би хэзээ ч мөнгө төгрөг хурааж байгаагүй.
-Гадаадынхан архи гэхээр л оросуудыг санадаг. Тэнд манайхаас их уудаг мөртөө оросууд архичин гэсэн ойлголттойг хараад би архи амсахаа байсан.
-Би эх орондоо л амьдарна. Оросын газар шорооноос би эрч хүч авч, сайхан байгальд зугаалдаг. Өөр ямар оронд ингэж чадах билээ дээ.
-Миний амьдралын хамгийн чухал зүйл бол итгэл үнэмшил, шүтлэг. Хоёрт гэр бүл. Бусад нь тийм чухал зүйл биш.
-Яагаад улс төрд орсноо тайлбарлахад юуны өмнө хүн арддаа тус болох сон гэж бодсон. Юугаар ч тусалж чадахгүйгээ ойлгох үед маш хэцүү байдаг.
-Би сүмд байнга очдог. Миний сэтгэл санаанд бурхан оршиж байдаг. Гэр бүл, сайн нөхөд надад бий. Би аз жаргалтай хүн. Надад өөр юм хэрэггүй.
-Би хөдөө өссөн. 12 настайгаасаа л сургуулийнхаа спорт танхимд бэлтгэл хийсэн, одоо ч хийж байна. Танхимыг бид өөрсдөө засаж янзалсан. Яагаад заавал Москвад амьдрах гэж? Эцэг эхчүүд хүүхдээ алдар нэртэй хүн боллоо гэж хайрладаггүй биз дээ. Тэр шиг л миний хот онцгой юм үгүй ч энэ бол миний хот.
-Хайр гэдэг бол юуны өмнө золиос юм. Хайртай хүнийхээ төлөө гаргах золиос. Уянгалаг сайхан үгс биш. Хэр хайртайг чинь гаргасан золиос чинь л баталж чадна.
Сэтгэгдэл ( 21 )
Сайхан ухаалаг эр байна даа бахархалтай
Jinhene er hun bna.
Эр хүн гэж энийг хэлдэг байх! Манайхны шүтдэг аса бол харин циркийг эвдэж залуу үеийн мэдэх сурахыг хулгайлсан хүн!
Ухаантай эр хүн байна даа.
Сайн даруу зантай залуу! Яаж биеээ тийм сайн түвшинд даруу ухаалаг бхйлгаж өөрийгөө хянаж чаддаг байнаа. Тэвчээр болон шантрашгүй бэлтгэл сургуулалт, зөв үзэл санаа, бас өөрийгөө ямар үндэстэн гэдгээ дээд хэмжээнд мэдэрч чадсан залуу үеийнхэндээ бас үлгэр жишээ байж чаддаг залуу.Мэдээж рингэн дээр хурдтай маш анхаарал сэрэмжтэй байдаг, өрсөлдөгчөө үнэлж чаддаг, ер нь хувь хүний хүмүүжил нь тийм байгаагаараа л байж байгаа нь тийм эгэл даруу. Амьдрал нь эгэл жирийн амьдралаас эхэлсэн бусдын л адил гэхдээ тэр хэзээ ч өөрийгөө дөвийлгөж байгаагүй хэтэрхий багын даруу зан үзсэн туулснаараа л байдаг
nowshiin oros
*** russia
Агуу аварга л даа. Жинхэнэ даруухан эр хүн. Манайхаар бол асашёорюү
Жинхэнэ орос мужид байна даа
Ene oligtoi novsh :muu shees min chin mdku bol pisda biti naad llrin hortoi helere iiim agu huni neriin buzardulad bgarai pisda min . yum 2r taltai bdin shees min sudj uzched uneniin ingej hutsarai psda min
Хэт үндэсний үзэлтэй, орос хүн бурхнаас сонгогдсон тул ноён, эзэн байх ёстой гэж хуцадгийн. Өөрөө гайгүй, дүү нь шоронгийн тав, сүүлчийн тулаанд нам цохиулсан нь больж, олигтой амьтан биш...бид нарыгаа боол гж үздэг
Мундаг залуу байнаа итгэл үнэмшилгүй бол хүн биш араатан л болдог
Mundag zaluu hubda demjideg helsen uug bolgon unen gedegiig gargasan amjilt n batalj baindaa
Өөрийн бодолтой эх орон газар шороогоо хайрладаг өөрөө түүнээс ургасан гэж боддог итгэл үнэмшлээ агуу орос орноосоо авдаг хүн юмаа
Mujik bna da
Хэтэрхий их шүтлэгтэй юм
Jinhen er hvn iiml bdg bh.
Манай бөхчүүд санаа аваасай . Зөвхөн авах биш өгөх ухаантай байгаасай. Нутаг усаа ухах биш хамгаалагч нь байгаасай\n
Поп сда бнашд
мундаг шүү
ЖИНХЭНЭ ЭР ХҮН БАЙНАДАА.. МАШ УХААНТАЙ ЭГЭЛ ХҮН ЮМ.. ХҮНД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ЭРҮҮЛ МЭНД ГЭР БҮЛЭЭС ӨӨР ЮУ ХЭРЭГТЭЙ БИЛЭЭДЭЭ, УГААСАА ФЕДОРЫГ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨӨС МЭДНЭ.. МАШ ДАРУУ ТӨЛӨВ ЗӨВ ХҮН, РИНГЭН ДЭЭР Ч ЁС ЗҮЙТЭЙ.. ГЭХДЭЭ ЖИНКЭН КИЛЛИНГ МАШИН