Хойд Америкийн хоккейн лигийн Стэнлийн Цомын финалын зургаа дахь тоглолт Канадын Эдмонтон хотын “Рожерс Плэйс” цэнгэлдэхэд явагдлаа. Тампа Бэй баг Даллас Старзыг 2:0 ялснаар цувралд 4-2 тэргүүлэн, Стэнлийн цомын эзэд боллоо. Тус баг түүхэндээ хоёр дахь удаагаа лигт түрүүлж байгаа нь энэ юм. Анх удаа 2004 онд Калгариг цувралд 4-3-аар ялж байлаа.
Тампа Бэй багаас Брейден Пойнт, Блейк Коулман нар гоол оруулж, хаалгач Андрей Василевский 22 хаалт гүйцэтгэсэн байна.
Плей-оффын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн “Конн Смайт Трофи” шагналыг Тампа багийн швед хамгаалагч Виктор Хедман хүртлээ. Тэр плей-оффт 25 тоглохдоо 10 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )